Актив удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Актив удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Актив удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Эдийн засгийн мөчлөг дагасан чанаргүй зээлийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Актив удирдлагын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр санаачилж, хуулийн хэлэлцүүлгийг Монголбанктай хамтран зохион байгууллаа.

Хэлэцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлсэн үгэндээ зээлийн хүүг бууруулах, түүнийг үүсгэхэд нөлөөлж байгаа чанаргүй зээлийг шийдвэрлэх асуудал нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн тул нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг болоод байгааг юуны өмнө хэллээ. Мөн тэрээр улс орнуудад банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулж, санхүүгийн зуучлалыг зогсонги байдалд оруулан, эдийн засгийн идэвхжилийг сулруулах, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй болохыг судалгаа, онолд үндэслэн онцлон тэмдэглэлээ.  Тиймээс эдгээр асуудлаас сэргийлэх, чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо танилцууллаа.

Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах юм.

Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг хүрэх, зээлийн эргэн төлөлтийн явц хурдасч, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжих, чанаргүй зээлийг шийдвэрлэх замаар зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа болно.

Хэлэлцүүлэгт Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5, 38.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл болох Монголын банкны холбоо, банкуудын төлөөлөл оролцож, хуулийн төсөлд санал өгөв.

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж