“Дубайн гэрээ-г зогсоож болохгүй, би салбараа хамгаална"

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

“Дубайн гэрээ-г зогсоож болохгүй, би салбараа хамгаална"

“Дубайн гэрээ-г зогсоож болохгүй, би салбараа хамгаална"

Эдийн засгийн байнгын хорооны Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ  Оюутолгойн хөрөнгө оруулалтын явц талаар дараах тайлбарыг өглөө.

УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар  "Оюутолгой компани 2010 оноос хойш бүтээн байгуулалтад нийт  8.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгойд 700 гаруй аж ахуй нэгж,  шууд болон шууд бус хамаарлаар 45 мянган хүний аж амьдралыг авч явж байгаа ийм том төсөл. Хариуцаж байгаа салбарын сайдын хувьд  би  “Дубайн гэрээ”-г сайн гэрээ гэж хэлэхгүй.  Оюутолгой төслийн гэрээг төгс гэрээ гэж би хэлэхгүй. Гэхдээ сайжруулж, засч залруулаад явах боломж бий.  Оюутолгой төслийг зогсооно гэсэн асуудал байж болохгүй. Хэлэлцээний ширээний ард сууж ухаалгаар шийдэх ёстой.

Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн гаднын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх гээд байгаа учраас бид энэ асуудал маш нухацтай, соёлтой байдлаар хандах ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын бодлогыг бид бодлогоор дэмжих ёстой. Мөн төсөв, эдийн засгаа нэмэх бодлогыг чухалчлах нь зөв. Салбарын сайдын хувьд салбараа хамгаалах бодлого барьж ажиллахаас өөр арга байхгүй" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
БурууБуруу
21
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
11
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж