Пара байт харвааны Дэлхийн чансаа тогтоох тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд боллоо.
“Fazza Para Archery 2019” тэмцээнд 50 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Монгол улсын пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор гурван тамирчин оролцож, медалын төлөөх өрсөлдөөнийг үзүүлсэн.
70 метрийн рекурв төрлийн холимог багийн харваанд Б.Оюун-Эрдэнэ, А.Амарбаясгалан нар өрсөлдөж, урьдчилсан харваанд 1136 оноогоор 5-р байрт орсон. Улмаар хасагдах шатанд БНСУ-ын багт 6:0-оор ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Холимог багийн харваанд есөн орон оролцож, Итали алт, Их Британы баг мөнгөн медаль хүртсэн бол БНСУ-ын харваачид Японы багийг хожин хүрэл медаль хүртжээ.
Эрэгтэйчүүдийн 70 метрийн харваанд спортын дэд мастер А.Амарбаясгалан, Э.Ариунболд нар өрсөлдсөн. Энэ төрөлд нийт 23 тамирчин багтсан юм.
Урьдчилсан харваанд А.Амарбаясгалан 613 оноогоор 5-р байр, Э.Ариунболд 527 оноогоор 21-р байрыг эзэлэн.
А.Амарбаясгалан хасагдах шатны эхний тойрогт гоц мөргөж, Путан, Италын тамирчдыг хожсон ч Японы Ю.Томохирод ялагдсан. Манай тамирчин хүрэл медалын төлөөх харваанд БНСУ-ын тамирчин Пак Жунд 7:1-ээр ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн харваанд М.Оюун-Эрдэнэ эхний харваагаа БНСУ-ын тамирчинтай хийж, 6:5-аар дийлджээ.
Пара байт харвааны дараагийн чухал тэмцээн ирэх наймдугаар сард Японы Токио хотод болно.
Сануулахад, “Токио 2020” паралимпийн наадам эхлэхэлд 497 хоног үлдээд байна.
“Fazza Para Archery 2019” тэмцээний нэгдсэн дүнг https://worldarchery.org-с үзнэ үү.
Холбоотой мэдээ