Анжелина Жоли Брэд Питт нар албан ёсоор ганц бие болцгоожээ | News.MN

Анжелина Жоли Брэд Питт нар албан ёсоор ганц бие болцгоожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Брэд Питт нар албан ёсоор ганц бие болцгоожээ

Анжелина Жоли Брэд Питт нар албан ёсоор ганц бие болцгоожээ

Цагтаа холливүүдийн сайхан хосуудын нэг байсан жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын удаан үргэлжилсэн гэр бүл салах үйл явц нь дуусч, албан ёсоор ганц бие хүмүүс болцгоосноо өнгөрсөн баасан гаригт /2019.04.12/олон нийтэд мэдээллээ. Анх 2016 онд салах болсноо мэдэгдэж тусдаа амьдрах болсон ч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм.

Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ асран хамгаалах асуудлаар маргалдсаар гэр бүл цуцлах үйл явц удаан өрнөсөн. Анжелинагийн өмгөөлөгийн хэлснээр ямар ч байсан тэд тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурцгаасан ч хүүхдүүдийн эрхийн үүднээс яг ямар тохиролцоонд хүрснийг нууцалж байгаа гэнэ.

Алдарт хосын салах болсон шалтгаан нь Анжелина Жолигийн эрүүл мэндийн байдлаас болсон, Брэд Питт хүүхдүүддээ гар хүрдэг байснаас болсон, хөрөнгө мөнгөний асуудлаас болсон, Брэд Питт гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг маш олон цуу яриа байсан ч аль нь үнэн гэдгийг өөрсдөөс нь өөр хэн ч үл мэдэх билээ.

Эх сурвалж:FOXNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж