Цагтаа холливүүдийн сайхан хосуудын нэг байсан жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын удаан үргэлжилсэн гэр бүл салах үйл явц нь дуусч, албан ёсоор ганц бие хүмүүс болцгоосноо өнгөрсөн баасан гаригт /2019.04.12/олон нийтэд мэдээллээ. Анх 2016 онд салах болсноо мэдэгдэж тусдаа амьдрах болсон ч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм.
Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ асран хамгаалах асуудлаар маргалдсаар гэр бүл цуцлах үйл явц удаан өрнөсөн. Анжелинагийн өмгөөлөгийн хэлснээр ямар ч байсан тэд тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурцгаасан ч хүүхдүүдийн эрхийн үүднээс яг ямар тохиролцоонд хүрснийг нууцалж байгаа гэнэ.
Алдарт хосын салах болсон шалтгаан нь Анжелина Жолигийн эрүүл мэндийн байдлаас болсон, Брэд Питт хүүхдүүддээ гар хүрдэг байснаас болсон, хөрөнгө мөнгөний асуудлаас болсон, Брэд Питт гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг маш олон цуу яриа байсан ч аль нь үнэн гэдгийг өөрсдөөс нь өөр хэн ч үл мэдэх билээ.
Эх сурвалж:FOXNEWS
Холбоотой мэдээ