"Хүүхэд нь эндсэн ч одонгийн мөнгө олгох ёстой" | News.MN

"Хүүхэд нь эндсэн ч одонгийн мөнгө олгох ёстой"

"Хүүхэд нь эндсэн ч одонгийн мөнгө олгох ёстой"

"Хүүхэд нь эндсэн ч одонгийн мөнгө олгох ёстой"

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авч чадаагүй үлдсэн ээжүүдэд нөхөн олгох талаар ямар бодлого гаргах вэ. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгох нь тохиромжтой зүйл биш. Хүүхдийг насанд хүртэл нь төрөөс дэмжлэг үзүүлэх нь бусад улс орнуудад нийтлэг хэрэгждэг. Гэхдээ үүнийг нийгмийн халамж гэж хэт хавтгайруулах нь зүйтэй юу гэж асуумаар байна.

АЖЛЫН ХЭСЭГ:
218.6 мянган одонтой эхчүүдэд жилд дунджаар 30 тэрбум орчим төгрөгийн тэтгэмж олгодог. Мөн дээр нь Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад одонгийн тэтгэмж олгодог. Энэ нь улсын хэмжээнд 114 сая орчим төгрөг.

Одонгоо авч чадаагүй үлдсэн ээжүүдийн тухайд "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах" тухай хуульд дөрвөн хүүхэд төрүүлж, сүүлийн төрүүлсэн хүүхэд нь нэг нас хүрсний дараа нь одон авах эрх үүсдэг.

Тиймээс зарим эхчүүдийн тавьж байгаа асуудал бол хүүхэд нь нэг нас хүрэхээсээ өмнө эндсэн золгүй явдал гардаг. Ингэснээр одон авах эрх нь үүсдэггүй учир хуулийн заалтаар хасагддаг. Энэ талаар маш их санал гомдол ирдэг. Анх уг хууль батлагдахаа зөвхөн 18 хүртэлх насны ээжүүдэд хамаарч байсныг хоёрдох удаагийн шинэчлэлтээр ахмад настай ээжүүдийг нэмж хамруулсан.

Харин одоо бол дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн бүх ээж хамрагдах эрх нь үүссэн учраас улсын төсөвт дарамт үүсч байгаа. Тухайн ээжид насан туршид нь тэтгэмж олгодог жишиг манайхаас бусад улсад байхгүй. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар хүүхэд нь 18 нас хүрсний дараа тухайн ээж одонгийн мөнгө авах болзлоос хасагддаг байх эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрээс хамаарч УИХ-д хуулийн төслөө өргөн барина.

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:

Ц.Гарамжав гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Нийгмийн халамжийг хавтгайруулж бус зорилтот хэсэгт нь олгох ёстой. Биднийг бага байхад жилдээ нэг удаа ээж маань хүүхдийн баяраар одонгийн тэтгэмжээ авдаг байлаа. Тухайн үед хүүхдүүд нь 0-16 настай тохиолдолд олгодог байсан. Дөрвөн хүүхдийн нэг нь 18 нас хүрэхэд гурван хүүхэд гэдэг утгаараа хасагддаг байсан. Жилдээ нэг хүүхдэд 20-40 мянган төгрөг ноогдохоор олгож байгаа гэж үзвэл насан туршид нь бус зөвхөн 0-16 насны хүүхдүүдтэй ээжүүдэд одонгийн мөнгө олгодог болгоод нэг хүүхдэд оногдох мөнгийг нь нэмэгдүүлбэл ямар тоо гарах вэ?

АЖЛЫН ХЭСЭГ:

Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд жилд 100 мянган төгрөг олгодог. М.Билэгт гишүүний хэлсэн 20-40 мянган төгрөгийн тухайд Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа одонгийн зэрэглэлээс хамаарч 20-40 мянган төгрөг нэг удаа дагалддаг. Анх уг хуулийг гаргахдаа төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор мөнгөн дүн нь нэмэгдэж байсан. Одоо бол зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн бол 200 мянган төгрөг, 4-6 хүүхэд төрүүлсэн бол 100 мянган төгрөг олгодог. Цаашид ХНХ-ын яамны зүгээс Нийгмийн халамжийн тухай багц хуулийг шинэчлэх хүрээнд мөнгөн дүнг 100, 200 мянган төгрөг гэж хязгаарлахгүйгээр хүүхдийнх нь тооноос хамаараад олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ өөр өөр байх нь зөв гэж үзэж байгаа. Хүүхдийг 16,18 нас гэж хязгаарлах нь нийгмийн халамжийг хавтгайруулахгүй гэдэгт санал нийлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД:

Нэг нас хүртэл нь өсгөөд хүүхэд эндсэн ч одонгийн тэтгэмжид хамруулах ёстой гэдэгтэй бусад гишүүдийн адил санал нийлж байна. Шинээр оруулж ирж байгаа хуульд эрсдэлийг тооцож хуульчилж оруулж ирж байгаа нь хуучирсан арга барил. Шинэ хуульдаа үүнийг анхаарч тоо, бүртгэлийг нь сайтар хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ангилж оруулж ирж болох байх. Нэг нас хүртэл биш сар, хугацаагаар нь ч юм уу яаж ангилж болох уу гэдэг талаар судалгаа хийгээд үзээрэй.

Монгол Улсад 18 хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй  45 мянган 300 орчим ээж бий.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бадарч 2019-04-16 66.181.181.79

Хүүхдийн тооноос хамааруулж мөнгөн дүнг тогтоох нь зөв Жишээ нь 1 хүүхэд төрүүлсэн бол 100 мянга, 5 хүүхэд төрүүлсэн бол 5х100= 500 мянга гэх мэтээр, хүүхэд нэг бүрд ачаалал байгаа.

Avatar

настан 2019-04-16 64.119.25.177

ЭНЭ АВГАЙ БУРУУ ЯРЬЖ БАЙНА ЭНЭ АСУУДЛЫГ ТУХАЙН ҮЕИЙН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ОЛОН ТАЛААС НЬ МАШ НУХАЦТАЙ ЯРЬЖ БАЙЖ ШИЙДСЭН АСУУДАЛ ШҮҮ .МЭДЭЭЖ ТӨРҮҮЛСЭН ХҮҮХЭД БҮРИЙГ ТООЦОХ ЁСТОЙЧ ЦААНАА АСУУДАДАЛ БАЙГАА БАЙХОО

Avatar

Зочин 2019-04-16 64.119.27.117

ЭНЭ МУУХАЙ АВГАЙ ЯМАР ТЭНЭГ ПОПУЛИЗМ ХИЙНЭ ВЭ?

Avatar

Bat 2019-04-16 202.126.89.251

Yamar muu yriin muuhai yum yaridag p… ve,

Avatar

Зочин 2019-04-16 66.181.161.39

Одоо дараагийн гишүүд нь: нурангид дарагдаж үхсэн нинжагийн ар гэрт нөхөн төлбөр өгөх ёстой, хурд хэтрүүлээд осолд орсон жолоочид нөхөн төлбөр өгөх ёстой, үерийн аманд буугаад үерт өртсөн айлуудад байр өгөх ёстой … гм хөвөрч өгнө.

Avatar

Зочин 2019-04-16 66.181.188.39

мал М. Билэгт тэргуутэй МАН-ЫН энэ хэдэн эргуу хурга шиг авгайчуулыг сонгож байдаг нэрийг нь дугуйлж л суудаг Монголчуудын оноогийн дур торх эдний байж байгаагаар тодорхойлогдоно

Avatar

Зочин 2019-04-16 58.140.202.122

засс ер нь одонгоор яадгийн нээх гийгүүлчиж бга юм шиг бөөн яриа болгоод тэрний оронд олон хүүхэд эрүүл саруул өсгөж улс нийгэмдээ нэмэр болж байгаа ээж аав нарт ганц өрөө ч болтугай байр өгчих хоншоор алгуу та нарт

Avatar

Зочин 2019-04-16 202.70.46.20

нийгмийн эмзэг бүлэгт өгөх ёстой, байнгын халамжлах ёстой, мөнгө тараана л гэхийн.

Avatar

Сонгууль дөхлөө гэж... 2019-04-16 66.181.161.27

Манай гишүүд гэж дандаа л өгөх ёстой, халамжлах ёстой, мөнгө тараах ёстой гэсэн хүмүүс байх юм. Түүний оронд 40 мянгатын байрны подвалд оймс нэхэж байгаа хүний нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд яаж борлуулах уу, ийм тийм хөтөлбөр бна гэж бгаа хүн нэг ч алга. Арга ч үгүй юм даа. Толгой нь хүрдэггүй биз. Оюунхорол гишүүн бас багш нарт байр барьж өгөх ёстой гэсэн шүү юм яриад бсан. Ямар мөнгөөр, хэзээ, яаж барьж өгөх юм бүү мэд.

Avatar

үзэн ядагч 2019-04-16 64.119.26.8

хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн гэж байгаа шүү эргүү малаа. аягүй бол аборт хийлгэснийг оруулах нь ээ

Avatar

Цолмон 2019-04-16 202.9.42.171

Энэ муу хэдэн авгай ёстой эргүү маонуул! Бусал асуудлыг мэдлэггүй вм бж гэхэд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулмаар вм

Avatar

Болор 2019-04-16 202.9.42.171

Эх хүн 4 хүүхэд төрүүлсэн л бол одон авах эрх нь үүсдэг бх ёстой. Хүүхэд нь 18 нас хүрсэн бол тэтгэлгээс хасагдах ёсгүй.учир нь эхчүүдийн ээж бх эрх нь насан туршийнх бөгөөд хэнбугай нь ч хасах эрхгүй!

Avatar

Зочин 2019-04-16 202.179.27.153

Одонгийн мөнгө хүүхдийн мөнгө 2 уг нь тусдаа ойлголт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж