БНХАУ Европын холбооны дайсан уу эсвэл түнш үү? | News.MN

БНХАУ Европын холбооны дайсан уу эсвэл түнш үү?

БНХАУ Европын холбооны дайсан уу эсвэл түнш үү?

БНХАУ Европын холбооны дайсан уу эсвэл түнш үү?

Европын холбоо, БНХАУ-ын хооронд чуулган эхлэх үеэр Европын  төлөөлөгчид Бээжин зах зээлдээ шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлж, бэхжүүлэх хуваарийг тогтоож тодруулахгүй бол хэлэлцээрийг орхино гэж заналхийлсэн байна. Энэ нь Европт  Хятадын цусаар цангасан  улс төрийн тойрог байгааг онцолж байна  гэж ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Косирев үзжээ. Европын холбооны төлөөлөгчид энэ хэлэлцээрээр худалдааны хамгийн сайн нөхцөлд хүрэхийн тулд БНХАУ-ыг дарамталж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний багийн  үйлдэл нь тэднийг зоригжуулж байгаагийн илрэл юм гэж Хятадын “South China Morning post” сонинд мэдээлжээ.

ХУВААГДСАН  ЭВСЭЛ

Сэтгүүлч Дмитрий Косирев нийтлэлдээ Европын холбоо, БНХАУ-ын хооронд Брюссельд болсон  чуулганаар Бээжинг найз эсвэл дайсан улс болохыг тодруулах үеэр барууны орнууд нийтлэг байр суурьтай биш байгааг харуулсан болохыг онцолжээ. Тэрээр улс төрийн бодлогын ялгааны улмаас Европын иргэд хятад жуулчидтай хүндэтгэлтэй харьцаж, “Хулсны баавгай” гэж дууддаг болохыг сануулсан байна. Хятадын эзэнт гүрний билэг тэмдэг луу нь байраа хулсны баавгайд тавьж өгсөн шиг сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ Европын холбоон дотор хятад хулсны баавгайтай орос баавгайтай харьцдаг  түүнийг хүсдэггүй балтийн бүлэглэл байна гэж сэтгүүлч онцлов.  Мөн сэтгүүлч хятад хулсны баавгайтай сайн харилцаатай Төв Европын болон Дорнын орнуудын бүлэг байгааг санууллаа. БНХАУ-тай худалдаа хийдэг 16 орны ашиг нь өнгөрсөн жил 82 тэрбум ам.доллараас хэтрээгүй, зөвхөн 21 хувиар өссөн байна. Одоо Итали, Грек нь хятад хулсны баавгайн найз гэж нэрлэдэг  бүлэгт нэгдсэн гэж сэтгүүлч дурджээ. Тэрээр үүнийгээ саяхан Италид айлчлах үеэр 29 гэрээ байгуулж гарын үсэг зурсан  БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд хамааруулсан аж. Хоёр орны хооронд гэрээ байгуулснаар Итали улс БНХАУ-ыг хөгжүүлдэг  “Нэг бүс, Нэг зам” санаачлагад нэгджээ. Түүнээс гадна Дмитрий Косирев АНУ, БНХАУ  нь Европын холбооны хувьд их чухал түнш  гэж үзжээ. Харин Европын холбоо нь БНХАУ-ын хувьд хамгийн чухал түнш нь болоод 15 жил болж байгаа юм.

ЦУСААР ЦАНГАСАН ЕВРОПЫН ТОЙРОГ

Дмитрий Косирев Европын холбоо, БНХАУ-ын чуулганаар удаан хугацааны турш  Бээжинг Европын системийн хууль,үнэт зүйлстэй танилцуулах аргыг хайж ирснийг сануулсан байна. Энэ чуулганаар европчууд хүний эрх, улс төрийн дэг журмын талаар номлох хооронд түүний харилцагчид шуналтайгаар зөв зангийнхаа оронд барууны хөгжингүй технологийг зөөн авчирч байсныг дурсчээ. Нийтлэлийн эзний хэлснээр  сая болсон энэ чуулганы гол асуудал болох  Бээжин амлаад удаж байгаа шинэчлэлээ хэзээ хэрэгжүүлэх, барууны зөвшөөрөлтэйгөөр эдийн засгийн үйлдвэрүүдэд татаас өгөхөө болих талаар хэлэлцсэн байна.  Мөн Европын холбоо энэ чуулганаар БНХАУ-тай хатуу харьцаж байгааг  Вашингтон Бээжингийн эсрэг  хийсэн дайралтаар тайлбарлаж болно. Сэтгүүлч Дмитрий Косирев АНУ, БНХАУ-ын  худалдааны дайны хэлэлцээр төгсгөлийн шатандаа орж байгааг сануулснаас гадна  талууд Бээжингийн хувьд хатуу гэрээнд гарын үсэг зурах гэж байна гэв.  Харин одоо хятад цусны үнэр мэдэрсэн европчууд Ази тивийн идэвхгүй хөршөө дарамталж байна гэж бичжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-16 155.4.39.118

oilgohod hetsuu bailaa shit gj

Avatar

Зочин 2019-04-16 202.21.108.68

Орчуулга гэж юу юм вэ!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж