Ардчилсан намын зарим гишүүд өнөөдөр /2019.04.16/ намаасаа гарч байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэдний хувьд ардчилсан хувьсгалд оролцож байсан, ардчилсан холбооны анхдагчдын нэг бөгөөд ийнхүү намаас гарах болсон шалтгаанаа “Ардчилсан хувьсгалд оролцож байхдаа хүмүүнлэг, энэрэнгүй ардчиллыг бий болгоно гэж 30 жил зүтгэж явсан. Өнөөдөр эргээд харахад Ардчилсан нам эгэл жирийн гишүүдийнхээ хүсэл тэмүүлэл дээр гишгэж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон нь АН-ын үе үеийн дарга нар юм. Улс оронд авлигажсан, хамжлагат нийгмийг бий болгосон, нийтийн өмчийг хулгайлахад манлайлж оролцсон. Тиймээс Ардчилсан намаас гарч, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх улс төрийн намын төлөө хамтдаа зүтгэх болно” гэдгийг тодотгосон юм.
Тэдний дунд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нарын Ардчилсан холбооны ахмад гишүүд байгаа аж. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нь Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх бөгөөд "Цахилгаан тээвэр" ХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Эх орон-Ардчилал эвслийн гишүүн юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ