
Нийслэлийн Засаг даргын А/34 тоот захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотод 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд логистик үйлчилгээнүүдийг уялдуулан, шуурхай зохион байгуулж бэлтгэл хангуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаас дулааны төв шугамын нягтын шахалт, их засвар шинэчлэлийн ажилтай уялдуулан Улаанбаатар хотын хэрэглэгчдийг халуун усаар бүсчлэн хязгаарлах төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж баталсан.
Цэвэр бохир усны шугам 30 байршилд, орон сууцны хороолол дотор 27 байршилд инженерийн шугам сүлжээ, авто зам 28 байршилд, замын засвар арчлалт 153 байршил гудамж талбайд, дулааны шугам 23 байршилд, ногоон байгууламж 92 гудамжинд, үерийн далан сувгийн арчлалт 24байршилд, холбооны шугам 30 байршилд, цахилгаан хангамжийн шугам 22 байршилд, хяналтын камер, гэрлэн дохио 28 байршилд хийхээр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.