Вашингтоны хаврын уулзалтуудаар СХН финтекийг онцоллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Вашингтоны хаврын уулзалтуудаар СХН финтекийг онцоллоо

Вашингтоны хаврын уулзалтуудаар СХН финтекийг онцоллоо

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Олон Улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, The Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Захирлуудын Зөвлөлийн гишүүн, доктор С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрөгч долоон хоногт болсон Дэлхийн банк, Олон Улсын Валютын сан, Жи-24-ийн орнууд болон СХН-ийн хаврын уулзалтуудад оролцож, дэлхий нийтийн санхүүгийн зах зээлийн харилцан хамаарал, хөгжлийн хандлага, зохицуулалтын болон хамтын ажиллагааны эрх зүйн тулгамдсан асуудлуудаар байр сууриа илэрхийллээ. Дэлхийн санхүүгийн тогтвортой байдал, өсөлтийн бодлого, хүн амын санхүүгийн эмзэг байдлыг бууруулах, орчин үеийн дэвшилтэт технологи, түүний зохицуулалт зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн хаврын уулзалтуудын хүрээнд Жи-24 болон СХН-ийн бодлого тодорхойлогчдын 11 дэх удаагийн уулзалт, мөн нийгэмлэгийн дээд хэмжээний төр, хувийн хэвшлийн дугуй ширээний зөвлөлгөөн болж, цахим технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний хүч, нөөцийг зөв тодорхойлох, санхүүгийн хүртээмж дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд финтек хөгжүүлэлтийг чиглүүлэх зэрэг тулгамдсан зорилтуудыг хөндсөн юм.

Хорооны дарга, доктор С.Даваасүрэн хурдацтай хөгжиж, санхүүгийн зах зээлд эрчимтэй нэвтэрч буй технологийн дэвшил, түүний аюулгүй байдал, харилцагчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах талаар Монгол Улс болон Төв Ази, Зүүн Европын зах зээлийн жишээнд тулгуурлан ярьж, үүнийг хяналт, зохицуулалтад тулгарч буй сорилт, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах нь санхүүгийн зохицуулагчдын хувьд ихээхэн чухал болохыг тэрбээр онцлон дурджээ.

Дэлхийн банк, Олон Улсын Валютын сангийн хаврын уулзалтуудтай хамтатган СХН Захирлуудын зөвлөлийнхөө 15 дахь ээлжит хуралдааныг хийсэн юм. Олон Улсын санхүүгийн хүртээмжийн стратеги, бодлогыг тодорхойлж, энэ асуудлаарх хамтын шийдвэрүүдийг баталгаажуулах, чиглүүлэх үүрэгтэй тус Захирлуудыг зөвлөлийн гишүүнээр Хорооны дарга, доктор С.Даваасүрэн 2017 оноос ажиллаж байгаа юм.

СХН-ийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар нийгэмлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зардал санхүүжилтийг баталсны зэрэгцээ Сочигийн Дэлхийн бодлогын форумын болон Зөвлөлийн 14 дэх теле хурлын бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэж, Вашингтоны хаврын уулзалтуудын дүгнэлт, зөвлөмжийг нийгэмлэгийн бодлого, стратегид уялдуулах талаар тодорхой шийдэлд хүрлээ.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж