Дэлхийд анх удаа 3D-гээр амьд зүрх хэвлэв | News.MN

Дэлхийд анх удаа 3D-гээр амьд зүрх хэвлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Дэлхийд анх удаа 3D-гээр амьд зүрх хэвлэв

Дэлхийд анх удаа 3D-гээр амьд зүрх хэвлэв

Израилийн Тель-Авивын их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаа 3D принтер ашиглан амьд зүрх хэвлэн гаргасан байна. Хүний эд эсээс гарган авсан энэхүү технологийг ашигласнаар ойрын ирээдүйд эрхтний хандивыг бууруулах боломжтой гэж үзжээ.

Энэхүү зүрх нь цусны судсуудаас гадна эсийн бүтцийг дэмждэг уураг, биологийн бусад молекулуудтай аж. Эрдэм шинжилгээний ажилтан, профессор Тал Двир, Tель-Авивын Амьдралын шинжлэх ухааны факультетын доктор Ассеп Шапира нар даваа гаригт дэлхийн шинжлэх ухааны түүхэнд гайхалтай ололт болсон талаар мэдээлсэн байна.

Хэвлэмэл зүрхний хэмжээ яг туулайн зүрх шиг (2.5 см орчим) аж. Нэг зүрхийг гурван цаг 30 минут орчим хугацаанд принтерээр хэвлэн гаргажээ. Эрдэмтэд хэвлэмэл зүрхийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Туршилтын явцад хэдэн арван зүрх хэвлэж, үйл ажиллагааг нь шалгахын тулд амьтдад шилжүүлэн суулгажээ.

Эрдэмтэд “Энэхүү судалгаа нь өвчтөн шилжүүлэн суулгах эрхтнээ хүлээх, эсвэл бие организм нь эрхтнээ үл хүлээн авахаас урьдчилан сэргийлэх эм хэрэглэх шаардлагагүй болох замыг нээж өгнө. Өвчтөн бүрд тохирох эрхтнүүдийг ойрын 10 жилийн хугацаанд хүний эд, эсийн тусламжтайгаар гарган авах боломжтой болно" гэжээ.

Доктор Двир “Өмнө нь хүний эд эрхтэн хэвлэж байсан боловч цусны судасгүй энгийн байсан. Энэ удаа цусны судас, ховдол, таславчтай анхны амьд зүрхийг бүтээлээ" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Haaretz, Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-16 24.46.102.95

Great success coming

Avatar

Зочин 2019-04-16 66.181.188.33

дэлхийн хүн ам хэт олширч гэрээ эвдэх гэж байхад чинь муу муухай нь хэрээс хэтэрч дэлхий гэр минь хүн хэмээх хувалзнаас болж шаналж байхад юун зүрх хэвлэх зүгээр л мөрөөр өө явдаг байяааа кккккк

Avatar

Зочин 2019-04-16 202.21.112.37

АНАГААХ УХААН ТАСРААД ЯВЧИХЛӨӨ, НӨГӨӨ Л ХЭДЭН ЖҮҮДҮҮД ШИНЭ НЭЭЛТ ХИЙЖ БАЙГАА ХАРАГДАНА. ДЭЛХИЙД ШИНЭ НЭЭЛТ, СТАРТ АП-Н 90 ХУВИЙГ ИЗРАЙЛЬ УЛС ХИЙЖ БАЙНА, ҮНЭХЭЭР БАХАРХАМ АРД ТҮМЭН ЮМ

Avatar

болдоо 2019-04-16 202.126.89.44

вау гайхалтай, амьтанд тавиад зүгээр ажиллаж байгаа бол хүнд тавьж болох нь ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж