Гурван аймаг ойн түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Гурван аймаг ойн түймэртэй байна

Гурван аймаг ойн түймэртэй байна

Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд иргэдийн хайхрамжгүй байдлаас болж нийслэлд гурван газарт түймэр асч, айлууд зуслангийн байшин шатсан харамсалтай хэрэг гарсан. Нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч ой хээрийн түймэр ассан байдалтай байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд идэвхтэй асаж байгаа зургаан хэсэг газарт гал түймэртэй байна. Ингэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сумдад тус бүр нэг, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр түймэр, Дорнод аймагт хоёр түймэр идэвхтэй асаж байна.

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1.1 мянган га ой, 1.8 мянган га хээрийн талбай нийт 2,9 мянган га талбай шатжээ.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 1590 гаруй хүн, хоёр нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.

Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж