ШИНЭ СОНГОЛТ БРЭНД ИХ ДЭЛГҮҮР ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА
Орчин үеийн шинэ сонгодог интерьер /Contemporary/
Энэ хэв маягийг ихэвчлэн модерн хэв маягтай андуурдаг, гэхдээ соntemporary хэв маяг нь ялгаатай. Энэхүү хэв маяг нь гол шугам, хэлбэр, цэлгэр байдал, байгалийн гэрэл болон шинэлэг байдал зэрэгт их ач холбогдол өгдөг. Энгийн, цэвэрхэн байдал нь соntemporary хэв маягийг тодорхойлдог ба бүүдгэр, эршүүд мэдрэмжийг төрүүлдэг. Соntemporary хэв маяг нь өнгөнөөс илүү материал гэх мэт жижиг хэсгүүдэд илүү ач холбогдол өгсөн байдаг.
Тавилга
Цэвэрхэн шугам, зөөлөн ирмэг нь соntemporary тавилгын гол онцлог. Гэгээлэг модыг, байгалийн өнгөтэй даавуутай гайхалтай хослуулсан байдаг. Гэсэн хэдий ч тавилгын дизайндаа минимал хэв маяг, нэхмэл хэсгүүдийг үе үе тусгасан байдаг.
Өнгө
Бүх төрлийн бор, хар саарал, цагаан болон цайвар шар өнгөнүүдийг ихэвчлэн ашигладаг. Модерн хэв маягаас тод өнгө хэрэглэдэггүйгээрээ ялгаатай ба нэг өнгийг тодоос бүдэг эсвэл бүдгээс тод (монохром) гээд олон янзаар ашигладаг.
Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Нарны гүүрний баруун урд Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр
Утас: 8885 4545
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв 10:00-20:00 Баасан-Ням 10:00-21:00
Холбоотой мэдээ