Дэлхийн хэл таныг, Дэлхийн хүн болгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэл таныг, Дэлхийн хүн болгоно

Дэлхийн хэл таныг, Дэлхийн хүн болгоно… /Н.Энхтуяа/

Оксфорд Академи Боловсролын Төв

“Оксфорд Академи Боловсролын Төв” анх 2012 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд хувийн сургалтын төвүүдээс Монголд анх удаа Оксфорд хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол хүний сурах арга барил, онцлогт тохирсон 5 түвшний дүрмийн номыг гаргаж сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хүүхэд залуучуудыг дэлхийтэй холбох их үйлсээ эхлүүлж байлаа. Манай боловсролын төв өдгөө 7 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнгөрсөн хугацаанд 2000 гаруй түвшин тогтоох шалгалт авч 900 гаруй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид, ахмад настануудыг анхан, дунд, ахисан түвшинд амжилттай сурган ажиллажээ. Манай боловсролын төвд суралцаж төгссөн суралцагчид IELTS-ийн 6.6 оноо дундажилдаг бөгөөд нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь гадаадын томоохон их дээд сургуулиудад тэтэглэгт хамрагдаж, өөр өөрсдийн хүссэн ажлын байранд тэнцэн ажиллаж байгаад бид бүхэн үргэлж баяртай байдаг.

Манай хамт олны өнгөрсөн долоон жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнд цаг зав багатай ч англи хэлийг заалшгүй сурах хэрэгцээ шаардлагатай олон хүмүүсийн сурах хэрэгцээг хангах зорилгоор тэднийг чиглүүлэх англи хэлний хөтөч, гарын авалга “ДАРААЛАЛ” номоо хэвлэн гаргалаа. Та энэхүү номноос та англи хэл сурч байхдаа юун дээр хамгийн их алддаг вэ? Яагаад удаан үр дүнгүй суралцдаг тухай, дүрэм мэдээд байдаг гэхдээ яагаад сайн орчуулж, ярих, бичих хэмжээнд байж чаддахгүй байна вэ? Хангалтай үг мэдээд байдаг гэтэл яагаад цэгцтэй зөв ярьж чаддахгүй байна вэ? Англи хэл суралцхаасаа өмнө бид юу мэдэж судалсан байх ёстой вэ? Англи хэлийг ямар дэс дараалалтай, юунаас эхлэж сурах вэ? Сурч байх хугацаандаа цаг зав, ажил, амьдралын тэнцвэрт байдал, суралцах орчиноо хэрхэн зөв зохицуулах вэ? гэх мэт толгой гашилгасан олон асуултууддаа хариулт авах болно. Бид цаашлаад бүх насны хүмүүсийг гэртээ бие дааж суралцах боломжоор хангах үүднээс өөрсдийн сургалтанд ашигладаг монгол тайлбартай 5 түвшний /Elementary, Pre-Intermediate, Intermediate, Upper-Intermediate, Advanced/ дүрмийн ном мөн өгүүлбэр зүйн номыг хэвлэн худалдаанд гаргахаар ажиллаж байна. Дүрмийн номнууд өөр дээрээ монголоор нарийн тайлбарласан дүрмийн тайлбар, дасгал ажилтай бөгөөд тухайн үзсэн цагаараа англиас монгол, монголоос англируу орчуулга хийх зэрэг олон олон дасгалуудыг оруулж өгсөнөөрөө танд бие даан суралцах бүхий л боломжийг олгох болно. Мөн түүнчлэн манай Оксфорд академийн багш нарын түвшин болгонд зориулсан бэлтгэсэн онлайн буюу видео хичээлийг төлбөртэйгээр авч ойлголтоо баталгаажуулах боломжийг бид бий болгож өгөх бөгөөд та нэг худалдан авсан хичээлээ хэдэн ч удаа ашиглах боломжтой байх юм.

“ДАРААЛАЛ” номыг захиалах утас: 80100788, 99787097

Хот дотор хүргэлт үнэгүй.

Facebook: OxfordAcademy88 /Оксфорд академи боловсролын төв/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж