Өглөөний цай Швейцарт хамгийн хямд, Африкт үнэтэй

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Өглөөний цай Швейцарт хамгийн хямд, Африкт үнэтэй

Өглөөний цай Швейцарт хамгийн хямд, Африкт үнэтэй

Шарсан буюу чанасан өндөг дэлхийн хэмжээнд өглөөний хоолны салшгүй хэсэг байсаар ирсэн. Гэвч үнэ болон хүртээмжийн хувьд газар бүрд өөр байна. Лос Анжелес болон Швейцарын санхүүгийн нийслэлийн оршин суугчид өглөөний хоолыг хялбархан олдог бол Египет ба Сахарын цөлөөс доош Африкийн орнуудад өдрийн анхны хоолныхоо мөнгийг олохын тулд илүү урт ажиллах хэрэгтэй.

Bloomberg-ийн дэлхийн хотуудын өглөөний хоолны индексийн сүүлийн жагсаалтад аяга сүү, нэг өндөг, хоёр зүсэм талх болон багахан жимс худалдан авах үнэ ба хугацааг жишиж үзсэн байна. Үүнд 100 гаруй хотын хэрэглэгчдийн өгөгдлийг тусгасан Numbeo.com сайтын өнгөрсөн  арванхоёрдугаар сарын үнийг ашиглажээ. Женев, Дубай, Люксембург, Берн дөрөвхөн хотод өглөөний хоолны үнэ өдрийн орлогын нэгээс доош хувьтай тэнцэж байв.

Харин Африкийн Аккра, Лагос хотын иргэд ижил хүнс авахын тулд өдрийн орлогынхоо дөрөвний нэгийг зарцуулах хэрэгтэй болдог. Bloomberg дэлхийн үнийг жишихийн тулд түгээмэл хэрэглэдэг дөрвөн төрлийн хүнсний үнийг авч үзсэн. Гэхдээ Мехикод өндөг, төмс, Шанхайд гахайн шарсан мах, Кайрт жигнэсэн буурцаг гэх мэтээр янз бүр. 2017 оны индекстэй харьцуулахад Швейцарт үндсэн орлого хүнсний үнээс түргэн өссөн тул эндхийн иргэд өглөөний зоогийн мөнгөө хамгийн хялбархан олдог болжээ. Томоохон хотуудын дунд Америкийн Сан Франциско, Бостон, Хьюстон хотууд хамгийн хямд өглөөний хоолтой агаад Майами, Филадельфи хотууд доогуур жагссан байна. Ноён Жак Магийн Alibaba компанийн төв оршдог Ханжоу хот Хятадын таван том хотоос хамгийн үнэтэй нь байна. Тус улсад өглөөний хоол идэхийн тулд дунджаар 30 минут ажиллах хэрэгтэй.

Дэлхийд хамгийн үнэтэй буюу 4.45 ам.долларын үнэтэй өглөөний цай Бермудын Хамильтон хотод байдаг ба өмнөх индексийн 3.48 ам.доллароос бараг нэгээр өсжээ. Эндхийн хүн амын хоёр хувь нь ХАА-д ажилладаг ба хүнснийхээ ихэнхийг импортоор авдаг аж. Өглөөний хоол хамгийн хүртээмжгүй 30 хот Өмнөд Америк, Зүүн Европ, Зүүн Өмнөд Ази, Африкт байдаг. Энд түүнчлэн хүнсний аюулгүй байдал сул, тэжээллэг чанар муу учир өвчлөл, тэр ч бүү хэл үхэлд хүргэх эрсдэлтэй.

Өглөөний хоолны хүртээмж хамгийн доогуур Аккра, Лагос хоёр хотын иргэд өдрийн эхний хоолоо худалдан авахын тулд хоёр цаг ажиллах ёстой. Хэрэв Венесуэлийн Каракас хотыг индексэд оруулсан бол бүр ч гашуун дүр зураг гарах байсан байх. Вашингтоны Стимсоны төвийн ажилтан Иоханна Менделсон “Каракасын олонх хүмүүс өглөө, өдөр, оройн хоол гэсэн ойлголт байхгүй. Тэд таваг хоолны мөнгө яаж олох вэ гэж л боддог” хэмээн тайлбарлав.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж