АТГ-ын дэд дарга чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

АТГ-ын дэд дарга чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

АТГ-ын дэд дарга чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр /2019.04.15/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Тэрбээр ажлаас гарч байгаа шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй ч Ерөнхийлөгчийн зүгээс “шахалт” үзүүлсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл хуулийн салбарынхан дунд яригдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлыг УИХ-д хоёр удаа тавьж, эцэстээ ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх хуулийн төсөл батлуулсан. Гэвч АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудал хууль эрх зүйн хувьд зөрчилтэй байгаа учраас Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхгүйгээр шууд дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлэхийг зорьж байна.

Ц.Нямдорж нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978-1988 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байв. 2015 оны хоёрдугаар сарын 11-ний Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж