УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна | News.MN

УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна

УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар төмөр зам” үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, ололт амжилт, төмөр замчин хүний хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавъяаг сурталчлан мөнхжүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцож болно. Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар тус тус шалгаруулна.

Уралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс  2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Оролцогч нь  бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийг тайлбарын хамт ирүүлэхдээ хэзээ, хаана  уг зургийг авсан зэргээ тодорхой дурдсан байна. Мөн уралдаанд ирүүлж буй бүтээлээ JPЕG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийг  хэзээ, ямар камераар авсан тухай мэдээллийг компьютер дээр шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй. Уралдаанд оролцогч нь өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж ирүүлнэ. Уралдаанд зөвхөн өөрийн авсан гэрэл зургийг ирүүлэх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.

Уралдааныг зохион байгуулах, дүгнэх, шалгаруулах комисс уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ. Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ны дотор RailroadPhotoContest@gmail.com энэхүү хаягаар  ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99109253 утсаар авч болно.

Зургаа. Болзолт уралдааны шагнал урамшуулал:

1. Мэргэжлийн гэрэл зурагчдийн ангилал:

а. Нэгдүгээр байр нэг -3 сая төгрөг

б. Хоёрдугаар байр нэг -2 сая төгрөг

в. Гуравдугаар байр нэг -1 сая төгрөг

2. Сонирхогчийн ангилал:

а. Нэгдүгээр байр нэг -1 сая 500 мянган төгрөг

б. Хоёрдугаар байр нэг -1 сая төгрөг

в. Гуравдугаар байр нэг -500 мянган төгрөг

Уралдааныг зохион байгуулагч:

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
ТӨМӨР ЗАМЧДЫН УРАН БҮТЭЭЛИЙН ӨВИЙН ТОВЧОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-16 103.26.194.26

hi zurag yaj oruuldag yum

Avatar

Зочин 2019-04-16 202.9.42.11

УБТЗ-ын ойдоо зориулж 127 тэрбум төгрөг зарцуулж байна

Avatar

Зочин 2019-04-16 202.179.25.86

Мэргэжлийн гэж яаж ялгадгийн бол. Гэрэл зурагчин гэдэг мэргэжил дэлхй даяараа сөнөж байгаа мэрэгжил. хэн дутай нь авадаг болсон цаг

Avatar

Jigjidnyamaagaa l ehleed zailuul 2019-04-16 43.243.161.23

70 jil yaahav ee avilgachin Jigjidnyamaa hezee zailuulah gej bnaa ta nar

Avatar

нооб 2019-04-16 202.72.245.122

Нотлох баримттай байж юм ярина шүү хо нотлох зүйлгүй хүний нэр төрд халдах нь хуулиар хариуцлага хүлээн шүү. Төмөр замын ажилчны хувьд хэлэхэд цалин мөнгө нэмээд ажилчдынхаа хувьд сайн дарга шүү

Avatar

Зочин 2019-04-16 202.9.42.11

Нотлох баримт битгий хэл урьд шөнө гэрт нь нэгжлэг орсон удахгүй Жигжиднямаа шоронд орно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж