Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын анхдугаар бодлогын зөвлөлдөх уулзалт болов | News.MN

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын анхдугаар бодлогын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын анхдугаар бодлогын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын анхдугаар бодлогын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар Бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Сүнь Вэйдун нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар монгол, хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хятадын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа нь Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд бүх талаар өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын энэхүү анхдугаар Бодлогын зөвлөлдөх уулзалт нь найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд дараагийн зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-16 202.70.41.146

Зураг дээр аль талын хүмүүс нь бн аа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж