Монте-Карло мастерс хөшгөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Монте-Карло мастерс хөшгөө нээлээ

Монте-Карло мастерс хөшгөө нээлээ

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй теннисчдийн АТР-н мастерс-1000 зэрэглэлийн Монте-Карло мастерс тэмцээн Монакогийн вант улсад эхэлж байна. 122 дахь жилдээ зохиогдож буй хамгийн эртний талбайн теннисний тэмцээн бөгөөд шороон гадаргуутай талбайд явагддаг. Тус тэмцээнд “шороон кортны хаан Р.Надал хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн байна.

Энэ жилийн Монте-Карло мастерс тэмцээнд Р.Надал, Н.Жокович, М.Чилич, К.Нишикори, А.Зверев, Д.Дим нарын олон шилдгүүд оролцож байна. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөж аваргуудаа тодруулна. Ганцаарчилан төрөлд түрүүлсэн тамирчин 958 мянган ам.доллар халааслах бол хосын төрлийн аварга 284 мянган ам.долларын шагнал хүртэх ба түрүүлсэн тамирчин чансааны оноон дээрээ 1000 оноо нэмж авна.

Монте-Карло мастерс нь тавдугаар сард Франц улсад явагддаг Парисын их дуулга тэмцээний өмнөх эхний том сорил тэмцээн юм. Учир нь Парисын их дуулга нь 4 их дуулга тэмцээний  дунд цорын ганц шороон гадаргуутай талбайд явагддаг тэмцээн бөгөөд Монте-Карло мастерс нь оны хамгийн эхний шороон гадаргуутай тэмцээн болдог. Монте-Карло мастерсын дараа үргэлжлэн шороон гадаргуутай талбайд болдог Мадрид мастерс, Италийн мастерс тэмцээнүүд явагдснаар Парисын их дуулга тэмцээн эхэлнэ. Иймд Монте-Карлод шилдэг теннисчид бүгд хүрэлцэн ирдэг онцлогтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж