Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Б.Номин, 70 кг-д Г.Идэрхүү, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Бямбазаяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Б.Номин эхний даваанд Тажикийн Р.Режепов (4-2), улмаар БНАСАУ-ын Ким Кук Гваныг (11-8) ялсан ч мөнгөн медалийн төлөө Казахстаны Даилет Ниязбект (10-15) ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр Пакистан, Киргизстаны бөхчүүдийн аль хожсонтой нь барилдана.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Ц.Бямбазаяа хүрэл медалийн төлөө Казахстаны Аманжолтой барилдах юм.
Финалын барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 12.00 цагт эхэлнэ. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛ