Бостоны марафонд Африк гүйгчид тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Бостоны марафонд Африк гүйгчид тэргүүлэв

Бостоны марафонд Африк гүйгчид тэргүүлэв

Хөнгөн атлетикийн хамгийн нэр хүндтэй мэйжор зэрэглэлийн зургаан марафоны нэг болох Бостоны марафон өнгөрсөн ням гарагт явагдлаа. Бостоны марафон нь тэртээ 1897 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил 122 дахь жилдээ болж байна.

Нийт 120 гаруй тамирчин өрсөлдсөн Бостоны марафоны эрэгтэй төрөлд Кени улсын гүйгч Л.Чероно 2 цаг 07 мин 58 сек-н амжилтаар тэргүүлсэн. Энэ түрүү бол Л.Чероногийн карьерын хамгийн өндөр амжилт болж байна. Дэлхийн чансааны 17-д бичигдэж буй Л.Чероно өмнө нь мэйжор зэрэглэлийн болон олимп, ДАШТ-д медаль хүртэж байгаагүй юм. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Этиоп гүйгч В.Дегежа 2 цаг 23 мин 31 сек-н амжилтаар түрүүлжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж