Ерөнхийлөгчийн цомын эзэд улирлаа өндөрлүүлэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн цомын эзэд улирлаа өндөрлүүлэхэд ойрхон байна

Ерөнхийлөгчийн цомын эзэд улирлаа өндөрлүүлэхэд ойрхон байна

Хойд Америкийн ҮХЛ-н плэй-оффын эхний шат үргэлжилж байна. Плэй-оффын эхний шатанд энэ улирлын онооны аварга болж ерөнхийлөгчийн цомыг хүртсэн Тампа Бэй Лайтнинг баг тун хүнд байдалд ороод байна. Плэй-оффын эхний шатанд Колумбус Блю Жакетс багтай учраа таараад буй Тампа Бэй Лайтнинг баг 3 дараалан хожигдов. Улирлын турш гялалзсан Н.Кучеров, шилдэг хамгаалагч В.Хэдман нар бага зэрэг гэмтэл, бэртэлтэй байгаа нь багийн амжилтанд сөрөг нөлөө үзүүлж байх шиг. Гэхдэ Р.МкДона, Д.Жирарди, М.Сергачев гэсэн туршлагатай хамгаалагчид байгаа хэдий ч Колумбус Блю Жакетс багийн довтолгоог зогсоож чадахгүй байна. Цувралын эхний 2 тоглолтыг талбайдаа хожигдсон Тампа Бэй Лайтнинг баг өчигдөр Колумбус Блю Жакетс багийн талбайд мөн ялагдаад байна.

Үүнтэй адил дүр зураг Нью-Йорк Айландерс болон Питтсбург Пингвинс багуудын цувралд болж байна. 2016, 2017 оны стэнлийн цомын аварга Питтсбург Пингвинс баг эхний 2 цувралд айлын талбайд хожигдсон бол цувралын 3 дахь тоглолтоо өөрсдийн талбайдаа хийсэн ч мөн л хожигдов. Цувралын 3 дахь тоглолтонд Ж.Эберле, Б.Нельсон, Л.Комаров болон А.Лий нар тус бүр нэг гоол оруулсан бол Питтсбург Пингвинс багаас Г.Уилсон ганц гоол оруулсан. Хоёр багийн дараагийн тоглолт Питтсбург Пингвинс багийн талбайд болох бөгөөд хожигдох эрхгүй тоглолт юм. Гэсэн хэдий ч Питтсбург Пингвинс багийн хувьд улирал дуусахад ойрхон болж байна.

Өрнөд бүсэд Виннипег Жетс баг эхний хожлоо авлаа.  Эхний 2 тоглолтондоо Сент-Лиус Блюс багт хожигдоод байсан Виннипег Жетс баг цувралын 3 дахь тоглолтонд талбайн эздийг 6-3 харьцаатай буулгаж авсан байна. Тоглолтын эхний үед Сент-Лиус Блюс багаас Д.Перрон гоол оруулсан ч Виннипег Жетс баг гайхалта эргэн ирэлт хийсэн бөгөөд 2-р үед 3 гоол, 3-р үед мөн 3 гоол оруулснаар цувралын эхний хожлоо авч чадлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж