Хил давсан адууг эрэх баг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Хил давсан адууг эрэх баг илгээнэ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн иргэн М.Түгелийнх хот айлаараа Сарыбулахын Шунхырхора гэдэг газарт өнгөрөгч  сарын 30-ны өдөр 50 гаруй адуугаа алджээ.

Хоёрдугаар баг нь ОХУ-ын хилд маш ойрхон байрладаг учраас хулгайд алдсан адуунууд хил давсан гэдэг нь тодорхой болсон байна. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, хүний эрхийн салбар хорооноос ОХУын Алтай мужийн Косагаш хотын захиргаа, хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хил давсан адуунуудыг эрж хайхад туслалцаа үзүүлэх талаар хүсэлт тавьсан ч тодорхой хариу ирээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав нарт хандаж, иргэдийн өргөдөл хүсэлтийг дамжуулж, нэн даруй арга хэмжээ авахыг хүссэн байна. Энэхүү хүсэлтийн  дагуу Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав ойрын хугацаанд  адууг эрж хайх тусгай баг илгээнэ гэдгээ илэрхийлжээ.

С.СҮРЭН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж