Баянзүрх дүүргийн III амаржих газрын шинэ барилга баригдаж дууссан. 2011 оноос эхэлсэн уг барилга ирэх зургадугаар сараас ашиглалтад орж, эхчүүдээ хүлээн авахаар төлөвлөжээ. Гэхдээ барилгыг улсын комисс хараахан хүлээж аваагүй учир ашиглалтад орох хугацаа тодорхойгүй байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна. Шинэ амаржих газар 150 -250 эх хүлээн авач хүчин чадалтай, зоорийн давхартай юм байна.
Шинэ төрөх ашиглалтад орохоор дахин 75 хүний орон тоо нэмэгдэх шаардлага үүсэх гэнэ. Иймээс уг асуудлыг Сангийн яамтай тохирч, 2015 төсөвт нэмж зардал тусгуулжээ. Шинээр нэмэгдэх 75 орон тоон дээр эх барих эмэгтэйчүүдийн эмч, сэхээн амьдруулах эмч, эрчимт эмчилгээний эмч, нярайн эмч, сувилагч гэсэн үндсэн мэргэжлээр ажилтан авах аж.
Одоогоор эх барихын, эрчимт эмчилгээний, сэхээн амьдруулах эмч дутагдалтай байгаа учир эмнэлгийн захиргаа сонгон шалгаруулалт зарлажээ.
С.СҮРЭН