“Дундговь Альянс Тех Харцага&#34-ынхан аймагтаа зочиллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

“Дундговь Альянс Тех Харцага&#34-ынхан аймагтаа зочиллоо

-Сагсан бөмбөгийн Дээд лигт 2003, 2006, 2007, 2011 онуудад Аварга цол хүртээд байсан "Дундговь Альянс Тех харцага" 2015 онд Үндэсний супер лигийн аварга цолыг хүртсэн юм-

Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний супер лигийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож үндэсний аваргын цомыг өргөсөн Б.Мөнхболор эзэнтэй “Дундговь Альянс Тех Харцага” баг Дундговь аймагт зочиллоо.

Багийн эзэн, дасгалжуулагч, тоглогчдыг Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ хүлээн авч уулзсан байна. Засаг дарга С.Од-Эрдэнэ баг тамирчидтай уулзах үеэрээ “Бүтэн зургаан сарын хугацаанд аймаг орон нутгийн нэрийг улс даяар цуурайтуулж, амжилт гаргасанд нутгийнхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлээд манай аймагт хүрэлцэн ирсэн явдал нь шинэ залуу тамирчдад ихээхэн урам өгсөн үйл явдал боллоо” гэж онцолжээ.

“Дундговь Aльяанс Tех Xарцага” багийн тамирчид тус аймгийн 17 хүртэлх насны өсвөрийн баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийж, үзэгчдийн дунд олон сонирхолтой уралдаан, тэмцээнийг зохион байгуулж, үзэгч, хөгжөөн дэмжигчдэд бэлэг барьжээ.  

Лигийн тэргүүн баг болон Дундговь аймгийн 17 хүртэлх насны өсвөрийн шигшээ багуудын тоглолт 81:72-ийн харьцаатай Харцага багийн ялалтаар өндөрлөсөн. Өнгөрсөн жил энэ насны ангилалдаа улсын аварга цол хүртэж байсан залуу тоглогчдын хувьд энэ тоглолт ихээхэн ач холбогдол, сургамжтай тоглолт болсон гэдгийг онцолж байлаа. Багийн дасгалжуулагч А.Алтан-Очир Дундговь аймгийн багийн тоглогч Э.Саруул-Эрдэнийг бэлтгэл сургуулилтаа сайн хийж, 2 жилийн дараа Харцага багийн бүрэлдэхүүнд тоглох урилгыг гардуулсан юм.

"Дундговь Альяанс Тех Харцага" баг энэ жилийн үндэсний сүпер лигт түрүүлснээр одоогоор тус лигт хамгийн өндөр амжилт үзүүлсэн багаар тодроод байна. Харцага баг сагсан бөгмбөгийн лигийн тэмцээнд 5 дахь удаагаа түрүүлсэн бол Үндэсний сүпер лигийн аварга багаар анх удаа тодорсон юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж