Kаллиграфчид бүтээлээрээ хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Kаллиграфчид бүтээлээрээ хандив өргөв

-Монгол, Японы каллиграфчид бүтээлээрээ хандив өргөв-

Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, Японы парламентын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын Эдийн засгийн хорооноос хамтран зохион байгуулсан “Тэнгэр, Нар, Түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн Токио хотын “ITOCHU AOYAMA ART SQUARE” -д өнгөрсөн гуравдугаар сард болсон билээ.

Тус үзэсгэлэнгийн үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Засгийн газрын дэд дарга К.Като, Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн зөвлөх Т.Никай нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтэн, энгийн иргэд 2000 гаруй хүмүүс үзэж, монгол бичгийн өв соёлыг сонирхсон байна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр 2011 оны 3 дугаар сард болсон "Зүүн Японы их газар хөдлөлт"-нд нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд туслах хандивын дуудлага худалдааг зохион байгуулжээ. Хандивын дуудлага худалдаанд 778500 иен буюу 13 орчим сая төгрөгийн орлогыг "Зүүн Японы их газар хөдлөлт"-нд нэрвэгдсэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад хандив болгон  шилжүүлэн өгчээ.

Уг дуудлага худалдаанд Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж Абэ Ёоко, каллиграфич Такаги Сэйү, Шимүзү Тоосэки болон Монголын каллиграфич Д.Баттөмөр, Т.Жамъянсүрэн, Г.Мэнд-Ооёо нарын бүтээлүүд хамгийн өндөр үнээр зарагдсан байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж