Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү? | News.MN

Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү?

Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү?

Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү?

Хаврын чуулганаар хэд хэдэн улсад Монголыг төлөөлөх Элчин сайд нарын томилоог хэлэлцэнэ. УИХ-аас хоёр жилийн өмнө “виз”-ээ авсан Элчин сайдууд Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичгээ авч чадахгүй буцаагдсанаар үндсэндээ нийт 18 улсын Элчин сайд болон Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын асуудал яригдаж эхлээд удаж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг өчигдөр /2019.04.15/ эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад хүргүүлэв. Шалтгаан нь Б.Дэлгэрмаа Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон нь Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг зөрчсөнтэй холбоотой. Тэгэхээр түүний оронд дараагийн Элчин сайдыг томилно.

Мэргэшсэн, мэргэжлийн дипломатчид гэхээсээ хэн нэгэн албан тушаалгүй үлдсэн улстөрч гэгчийг Элчин сайдаар томилогддог гэх шүүмжлэл ч бий. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн таалалд нийцэж байж Элчин сайдаар томилогдох учиртай. Товчхондоо, Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч болж хувирав. Үүний нэг илрэл нь Засгийн газраас Тайландын Вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг УИХ-ын батлаад байсан ч Ерөнхийлөгч эдгээр Элчин сайдыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэнээр тэднийг буцаан татсан. Тэдний оронд болон бүрэн эрхийн хугацаа нь дууссан 10 гаруй  улсад суух Элчин сайдын нэрсийг Гадаад харилцааны яамнаас санал болгож, Засгийн газар, УИХ улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэж мэдэгдсэн ч өнөө хэр нэрс нь тодорхой болоогүй байна.

18 УЛСЫН ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛНО

Тайланд, Австрали БНСУ-аас гадна Польш, Унгар, Египет, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа өнгөрсөн онд дууссан.

Монгол улсаас гадаад улс оронд суугаа Элчин сайд нар бүгд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн бөгөөд одоогоор БНСУ-д Элчин сайдгүй байгаа. Тагнуулын ерөнхийн газрын дарга асан Б.Хурцыг Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилсон байсан ч манай тал саналаа буцаан татсан учир Элчин сайдгүй байгаа юм.

Шинэ Элчин сайд нарын нэрсийг хэзээ оруулж ирэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас асуухад, “Элчин сайд нарын нэрийг оруулж ирэх арай болоогүй, одоогоор ярилцацгааж байна”гэсэн тайлбарыг өглөө.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад тэрбээр “18 улсын Элчин сайд болон Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын асуудал яригдаж байгаа. 18 хүний нэр орж ирнэ гэсэн үг. Олон улс орон байгаа учраас процедур нь удаан явагддаг ийм зүйл. Засгийн газар Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Зөвшилцөл тохирсноор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулдаг.  Гадаад харилцааны сайдын өгч байгаа мэдээллээр бол шинэ Элчин сайд нарын асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барих болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх хүрээнд айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны сайд урд хөршид томилолтоор ажиллаж байгаа. Тийм учраас Элчин сайд нарын асуудал ирэх долоо хоногоос орж ирэх байх” гэсэн тайлбарыг өгөв.

ХЭНИЙГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ, ЭС ТОМИЛОХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨВШИНД ГАРГАНА

Элчин сайдад нэр дэвшигчдэд Итгэмжлэх жуух бичгээ гардуулах эсэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх юм. Итгэмжлэх жуух бичигт Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд гарын үсэг зурах ёстой аж. Итгэмжлэх жуух бичиг нь тухайн Элчин сайдыг улсаа төлөөлөн ажиллахын баталгаа болдог. Энэ ч утгаараа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ суух орныхоо төрийн тэргүүнд нь барьснаар дипломат ажлаа эхлүүлдэг. Венийн конвенцээр гадаад орнууд Элчин сайдад нэр дэвшигчийнхээ нэрийг эхэлж тухайн ажиллах орон руу илгээж, зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл ирсний дараа парламентаараа хэлэлцэж, баталгаажуулдаг байна. Харин Монгол улсын хувьд дээрхээс эсрэг буюу Элчин сайдаар томилж явуулахаас өмнө Гадаад харилцааны яамнаас нэрийг нь дэвшүүлээд Засгийн газар, Байнгын хороо, чуулганы хуралдаанаар оруулж батлуулдаг. Энэ тогтолцоо буруу гэдгийг мэргэжлийнхэн шүүмжилдэг.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, профессор О.Нямдаваа "Зөвхөн Элчин сайдад асуудаг агреман гэж бий. Тодруулбал, энэ хүнийг Элчин сайдаар танай улсад томилох гэж байгаа учраас агреманы хариуг өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн улс хүнийг нь хүлээж авахгүй гэвэл агреманы хариу өгөхгүй байж болно. Агреманы хариуг нэг сарын дотор өгөхгүй бол хүлээж авахгүй, дургүйцэж байна гэсэн үг. Манай улсад хариуг нь шаардах эрх байхгүй. Дэлхийн хэмжээнд тогтсон ийм жишиг бий. Гэтэл манай улс агреманы хариу  авахгүйгээр дотоод хууль журмаараа оруулж бүх хүнд нэрийг нь ил болгодог. Агреманы хариу ирэхгүй нөхцөлд Элчин сайдад нэр дэвшиж, томилогдсон хүн эвгүй байдалд орж, нэр хүнд унах эрсдэлтэй. Тиймээс хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж Элчин сайдуудыг Их хурлаар томилдгийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа, агреманы хариуг авсныхаа дараа Элчин сайдын нэрийг ил болгох хэрэгтэй" гэсэн юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-16 64.119.26.241

Гол нь яамандаа ажилласан мэргэшил мэдлэгэтэй хэлтэй хүнийг томилоосой билээ. Улс төрөөс буусан хэл амтай хүмүүсийг томилоод яалаа даа. 2 элчин сайдыг буцаан татаж дэлхийгээр шившгээ гайхуулсан. Яамандаа ажилладаг мэргэжлийн хүмүүсээ томилдог нь их зөв санагдана.

Avatar

Батаа 2019-04-16 103.212.116.151

Жонхуу ШХАБ-гүй Монголыг гацааж байгаа ...

Avatar

Дорж 2019-04-16 103.212.116.151

Хэхэ Женко ЖДҮ-г бас гацааж байгаа ш дээ ... Түүний томилуулсан Прокурор 50-иад ЖДҮчингийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа гэсэн шүү

Avatar

Иргэн 2019-04-16 103.212.116.151

Энэ Ерөнхийлөгчид ГАЦАА ЦОЛ өгье! Төмөр зам гацаа, Сайншандын парк гацаа, Гадаад харилцаа гацаа, Амлалтууд нь гацаа, Ажил нь ч гацаа !

Avatar

Зочин 2019-04-16 202.179.8.4

Баахан улс төрч, Улсын их хурлын гишүүдийн дүү нарыг Элчингээр явуулах гэж байсныг нь болиулсан байна. Энэ тэгээд буруу гэж үү. Чингүүндарь, УИХ-ын гишүүн ЖДҮЧИН Оюундарийн дүү, Хурц гэдэг хүн нь асар их шүүмжлэл дагуулж байгаа. Тэнгэр гэж цэвэр улстөрийн хүн байна. Мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг нь энэ албанд нь ажиллуулах гэж байна буруу юу. Хүн муулах болон доромжлох нь өөрөө ОРК гэж хэлээд байгаа зан л даа. Өөрсдөө мэдлэгэ чадваргүй гэр бүлээ эвтэйхэн авч явж чадахгүй хүмүүс

Avatar

зочин 2019-04-16 202.179.26.44

Гацаахгүй юм байдгийм уу төмөр зам, уул уурхай, их хурал ,гээд л

Avatar

Иргэн 2019-04-16 202.21.108.172

Яаж ч бодсон ганзагын наймаачин, бөх хүн яаж улс орны гадаад харилцаа гээч системийг ойлгох вэ дээ. Алхсан газар болгондоо гацаа түгжрээ үүсгэгч, гарч ирснээсээ хойш хэрүүл тэмцэл хийхээс өөр юу ч хийгээгүй ийм махан толгойг дэмжиж байгаа мал шиг монголчуудыг харахаар л гутраад байх юм. Хочийг нь хүртэл боддоо мафийн толгойлогч гэж байгаа бас болоогүй.

Avatar

зочин 2019-04-16 202.21.98.166

Бөх хүн гэхээр тэнэг мангар байх ёстой юу

Avatar

зочин 2019-04-16 150.129.141.52

Элчин сайдуудыг гацаана, их хурлыг гацаана, төмөр замыг гацаана, улсаа гацаана зэлтэрийн гацаа гэж

Avatar

Зочин 2019-04-16 66.181.161.74

Jenko mini Oros ruu 3 udaa Hyatad ruu 2 udaa buren erhiinhee hugatsaand ailchlah yum shuu.Ajil turul hetsuudlee.

Avatar

zochin 2019-04-16 118.38.172.58

ERONHIILOGCH OO, DANDAA MAN-YN HUUHDUUD NI BN SHUUU ANHAARALDAAA AVNA UU

Avatar

Davga 2019-04-16 103.57.93.17

Dutuu orkhison Gashuun sukhsitiin tomor zamaa gyitseegeechee? 270 khan km zam shdee! Esvel oorsdoo khorlon syitgeed dalangas buruu barisiimuu? Arai l kheterch bnaa? Zyyn bayan ryy 500km zam barij yu zookh gej bgambe? Tonn 70 $ iin nyyrsiig China aas zugataslgaad ulsiinkhaa tovd avchirch bulakh gej bgamu? Burkhad soliorch! Ene zam khezee ch barigdakhgyi? Bas l mongii ni batluulj avaad l 100km shoroon dalan bariad l duusaa? Davarsaar Davgiin tolgoig.... Gej arai kheterlee?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-04-16 64.119.16.164

ХЯТАДЫН БОДЛОГО ЧИНЖҮҮ. Баттулгыг монголчууд биднээс илүү судалчихсан сууж байгаа. Хятад руу төмөр зам тавивал танк оруулж ирнэ гэж хэн хэлсэн билээ. Урагшаа төмөр зам тавьж нүүрсээ үнэгүй өгөх гэлээ гэж Баттулгын дэргэд одоо байгаа хэн хэлсэн билээ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа Нүүдэлчин монголчууд юмыг амархан мартана. Суурин иргэншилтэй хятад хүн мартахгүй.Тэгэхдээ манай Ерөнхийлөгчийг Хятадын удирдлага инээгээд л угтана. ХАРИН АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮН ???.

Avatar

Зочин 2019-04-16 122.201.23.75

ийм байдалтай гадаад харилцааны бодлого ажилланаа гэдэг чинь нэг ёсондоо бид автономит улс шиг л байдалтай болчихлоо. хойд хөршийн албан бус уулзалтанд нэг мужийн захирагч шиг л дипломат бус шугмаар уулзалт хийх шиг боллоо. тэгээд жудо-н тэмцээн үзснээс өөр гадагшаа харилцаа холбоо тасарж байна. хөмөрсөн тогоондоо монгол ялж байна даа...

Avatar

Хорлон сүйтгэх үйлдэл 2019-04-16 202.21.100.210

Гложекс Консалтинг” компанийн захирал, эдийн засагч Л.Наранбаатар “Колмар бүтээн байгуулалтаа маш хурдацтай хийсэн байна. Монголын коксжих нүүрсний зах зээлд гол өрсөлдөгч нь одоогоор Австрали. Тэнд бороо ороход бид баярлаж суудаг хөг өнгөрч байна. Одоо бидний өмнө хүчтэй, улстөрийн нөлөөлөлтэй өрсөлдөгч болох ОХУ гарч ирлээ. Гэтэл бид Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замаа гацааж, зах зээлгүй, тээвэрлэх ачаагүй, өртгөө нөхөх тооцоо, ТЭЗҮ-гүй Зүүн баянгийн 420км төмөр замыг цэргээр бариулах бол

Avatar

сонгогч 2019-04-16 103.26.195.109

Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь буулгах хуулийн боломж байдаг юм болов уу

Avatar

Зочин 2019-04-16 121.169.156.218

Zasgiin gazar 3/2

Avatar

Зочин 2019-04-16 202.21.108.245

Женког гарсанаас хойш гадаад харилцаа их суларсандаа. Мань хүн гадаад руу 2 жилийн хугацаанд нэг ч албан ёсны айлчлал хийгээгүй, гаднаас өөр улсын ерөнхийлөгч мань хүн дээр тоож ирээгүй. 27 жилийн хугацаанд ийм юм үзсэнгүй. Хоер удаа Владивостокт үр дүн муутай ач холбогдолгүй хуралд явж 1 удаа Шанхайн хуралд шоовдор хүүхэд шиг хэнд ч тоогдохгүй буланд зогсож өнгөрөөж, 2 удаа Будапешт, Баку руу жудо үзэх гэж явж, 1 удаа Брюссельд АСЕМ-ын хуралд Элбэгээгийн үр нөлөөгөөр явсан.

Avatar

Зочин 2019-04-16 202.9.43.216

ерөнхийлөгчийг мөн ч их муулах юм даа. Одоо болоогүй юу

Avatar

зочин 2019-04-16 103.10.20.102

муулаад байх юу бна, угаасаа яаж тэнэглэж бгаа нь мояа-нуудаас бусдын нүдэнд ил бгаа биз дээ

Avatar

зочин 2019-04-16 139.5.217.187

манай улс аль хэдийн ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн,хүрэлсүхийн балгаар уих засгийн газартайгаа батулгын хармаанд орсон шүү дэ

Avatar

ээ 2019-04-16 202.9.44.25

хулгар чихтэй хулгайч юу ч хийж магадгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж