"Охиныг минь 13 давхраас түлхсэн гэж хардаж байна" | News.MN

"Охиныг минь 13 давхраас түлхсэн гэж хардаж байна"

"Охиныг минь 13 давхраас түлхсэн гэж хардаж байна"

"Охиныг минь 13 давхраас түлхсэн гэж хардаж байна"

Олон нийтийн сүлжээнд өнгөрөгч Баасан гаригт цэл залуухан эмэгтэй хамтран амьдрагчтайгаа муудалцсаны улмаас орон сууцны 13 давхраас унаж, амиа алдсан талаарх харамсалтай мэдээ цацагдлаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэрэг 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Мандала” хотхонд болжээ.

Хэргийн газарт харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид прокурорын хяналт дор үзлэг хийсэн юм байна. Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй нь 23 настай Ц байсан бөгөөд 25 настай Б гэгчтэй маргалдаж, цонхоор шидүүлсэн байх магадлалтай болохыг оршин суугчид мэдүүлжээ.

Шалгалтын явцад талийгаачийн найз залуу Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогджээ. Дээрх хэрэгт талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор түүний найз залуу Б-г холбогдуулан шалгаж байгаа юм.


"МИНИЙ ОХИН 13 ДАВХРААС ҮСЭРЧ, АМИА ХОХИРООХ ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮҮХЭД БИШ"

Бид энэ асуудлаар хохирогчийн аав Д.Сүхжаргалтай ярилцлаа.

-Танай гэр бүлд тохиолдсон явдалд эмгэнэл илэрхийлье. Хэрэг гарсан тухайн өдөр таны охинд юу тохиолдсон юм бол?

-Хэрэг гарсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 9-10-ныг шилжих шөнө би хөдөө ажилтай эзгүй байсан. Маргааш өглөө 11.00 цагийн орчимд гэртээ ирэхэд үүдэнд манай дүү сууж байсан. Тухайн үед охиныг минь өнгөрчихсөн гэж хэлэхэд ухаан санаа балартаад явчихсан. Миний охин О.Боргил гэгчтэй хамтран амьдраад тав, зургаан сар болсон. Хэрэг гарсан тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил минутын зайтай олон удаа залгаад “Чи гэртээ хурдан ир. Би ирчихсэн байна. Чи хаагуур яваад байгаа хулгайч бэ” гэж элдвээр загнасан байгаа юм. Үүнийг би дараа нь найзаас нь сонслоо. Тэгээд охин найздаа  хэлэхдээ О.Боргил дээр очихгүй бол болохгүй гэж зөрсөөр байгаад явсан юм билээ.

Оршин суугчдын хэлж буйгаар тэр хоёр гэртээ ороод хоорондоо маргалдсаныг сонссон гэсэн. Миний охин яаж ч бодсон 13 давхраас үсэрч амиа хохироох хүмүүжилтэй хүүхэд биш. Тийм ёс суртахуун миний охинд байхгүй. Охин минь аав ээжээсээ асуулгүйгээр гадуур хонодог, архи, дарс уудаг зэрэг элдвийн муу зуршилгүй хүүхэд. Гэтэл гэнэтхэн ийм аймшигтай явдал тохиолоо.

-Хэрэг гарсан өдөр О.Боргил нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэв үү?

-Баянзүрхийн байцаагч хэлэхдээ О.Боргилын согтолтын хэмжээ 0.8 хувьтай гарсан гэсэн. Гэхдээ би бодохдоо тэр залууг хар тамхи эсвэл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байх магадлалтай гэж хардаж байгаа.

-Цахим ертөнцөөр О.Боргилыг чинээлэг айлын хүүхэд учраас хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх магадлалтай гэж бичиж байна. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?

-Миний хань арванхоёрдугаар сард бурхан болоод удаагүй байгаа. Ханийг минь байхад О.Боргилыг бидэнтэй танилцуулж байсан. О.Боргилын аав, ээж нь боломжийн амьдралтай хүмүүс байдаг. Анх манай охин тусдаа амьдрахаар болж байгаа гэдгээ бид хоёрт хэлсэн. Тэгэхэд нь хаана юу хийдэг хүн юм гэж лавлахад тохитой томоотой залуу байдаг. Удахгүй та хоёртой ирж уулзуулна гэж билээ. Тэгсэн хурим найраа хийх хүртэл аав ээжээс чинь зөвшөөрөл аваад хоёулаа хамт амьдаръя гэж хэлсэн байгаа юм. Анх манайд орж ирэхдээ тохитой томоотой хүүхэд харагдсан. Тэгтэл ийм аймшигтай араатан байна гэж хэн санах вэ. Сүүлд цагаан сараар надтай нэг уулзсан. Түүнээс өөр уулзаагүй.

-Охин тань өмнө ямар нэгэн байдлаар найз залуутайгаа муудалцахдаа, хүчирхийлэлд өртөж байсан талаараа танд хэлж байсан удаа бий юу?

Миний охин удаа дараа зодуулж, дарамтад өртдөг байсныг би найз нараас нь сонслоо. Найзууддаа уруулаа сэт цохиулсан, бие нь хөх няц, орны даавуу нь цус нөжтэй хутгалдсан зураг, бичлэг явуулж байсныг би хожим сүүлд нь мэдсэн.

Тэр бичлэгүүдийг байцаагчдаа өгчихсөн. Би энэ хэргийг хуулийн байгууллага аль нэг талд үйлчлэхгүйгээр чин шударгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. Миний хувьд маш их гомдолтой байна. О.Боргил одоо болохоор цагдаа нарт миний охиныг түлхээгүй өөрөө үсэрчихсэн гэж хэлдэг гэсэн. Миний охин тусдаа байхдаа хоёр ч удаа гэртээ ирж байсан. Тухайн үед тантай О.Боргил уулзах гэж байна гэж хэлээд тэр чигээрээ явчихдаг байсан. Одоо бодоход миний охиныг дарамтлаад гэрийн гаднаас аваад явчихдаг байсан юм болов уу гэж би дүгнэж байна.

-Тэгэхээр таны охин танд асуудлаа хэлдэггүй нуудаг байсан юм болов уу?

-Надтай ярьдаггүй байсан. Нэг удаа ирэхдээ надад муудалцчихлаа. Би хэд хоног очихгүй О.Боргилыг хашраана гэж хэлж байсан. Надад зодож, цохидог гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Би охиноо нэг ч удаа алгадаад авсан удаа байдаггүй. Тийм хэмжээний айдаст автагдтал дээрэлхэж, дарамталсан юм байна.

-Цагдаа нарын зүгээс энэ хэрэгтэй холбоотой тодорхой зүйл хэлэв үү?

-Би энэ хэргийг гаднын нөлөөтэй гэж ойлгож байгаа. Хэрэг гарсны дараа гэртээ ирэхэд цагдаагаас намайг дуудсан. Очоод уулзахад “одоо хэргийн байдал тодорхой биш байна. Түлхчихсэн эсвэл өөрөө үсэрчихсэн гэж хэлэх тодорхой юм байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанаас хэргийн байдал тогтоогдоно” гэж хэлсэн.

-Хэргийн газраас талийгаачийн цогцсыг шүүх шинжилгээний хүрээлэн рүү авч явсан юм байна. Шүүх шинжилгээний хариу хэзээ гарах юм бол?

-Тухайн үед талийгаачийг газар дээрээс нь шүүх шинжилгээний хүрээлэн рүү задлан шинжилгээнд оруулахаар авч явсан. Задлан шинжилгээний хариу ажлын 14 хоногт гардаг гэсэн. Би морг руу ороогүй. Биднийг оруулдаггүй. ШШҮХ-ийнхэн хэлэхдээ “хариуг нь та нарт ч өгдөггүй юм. Байцаагчид нь өгдөг” гэж хэлсэн.

-Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар цонхоор шидсэн гэж яриад байгаа?

-Би шидсэн гэж бодож байна. Тухайн үед О.Боргил төрсөн эгч рүү нь дүү чинь амиа хорлочихлоо, үсэрчихлээ гэж ярьсан юм билээ. Дараа нь цагдаад дуудлага өгсөн гэсэн. Манай дүү тэр байранд нь очиж үзэхэд үсэрсэн гээд байгаа цонх нь жижигхэн цонх байсныг хэлсэн.

-Хэрэг гарснаас хойш О.Боргилын эцэг эх тантай биечлэн уулзав уу?

-Тэр залуугийн аав, ээж хоёр өнгөрөгч Бямба гаригт эмгэнэл илэрхийлье гэж манайд орж ирсэн. Хэрэг тодорхой болоогүй учраас би тэр хүмүүстэй маргалдаад яах вэ гэсэн бодолтой байна.

-Таны зүгээс энэ хэрэгт О.Боргилыг буруутай гэж харж байна уу?

-Миний зүгээс маш их гомдолтой байна. Миний охин 23-хан настай хүүхэд шүү дээ. Бусадтай нийлээд гэр орондоо ирдэггүй, эвдэрчихсэн хүүхэд байсан бол ийм юм болох гээд байсан юм гэж бодохсон. Хүний урамд гадуур дотуур явдаггүй, архи, дарс хэрэглэдэггүй хүмүүжилтэй охин байсан.

Би энэ О.Боргил гэдэг залууг анх харахдаа тохитой томоотой хүүхэд байна гэж харсан. Тэгж л хүнд харагддаг юм байна. Хэчнээн маргалаа гэхэд тухайн үед О.Боргил хүнийг авч шидэх хэмжээний согтолттой байгаагүй. Тэгэхээр эсвэл согтолтын хэмжээг нэг бол багасгаж хэлсэн. Эсвэл ямар нэгэн сэтгэцийн эм бэлдмэл хэрэглэсэн байсныг ч үгүйсгэхгүй. Тэр байтугай өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан сураг дуулдсан. Миний охиныг өөр шигээ санаад харддаг байж.

-О.Боргил гэгч нь ямар ажил эрхэлдэг залуу байсан юм бол?

-Аав нь "ОБ пластик дизайн" гээд гялгар уутны үйлдвэрийн эзэд юм билээ. О.Боргил болохоор тэр компанидаа хятад хэлний орчуулагчаар ажилладаг байсан гэсэн. Бээжинд арваад жил сурсан, их боловсролтой мундаг залуу гэж бодсон юм.

-Талийгаач айлын хэд дэх хүүхэд байсан юм бэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг хүүтэй. Талийгаач маань айлын гурав дахь охин байсан. Хүний нөөцийн удирдлагын дээд сургуульд сурдаг энэ жил төгсөх курс байсан. Эцэст нь миний охин шиг цэцэг, цэврүү шиг охидтой аав ээж нарт захихад янз бүрийн болсон, болоогүй гаднаа сайхан царайлсан хүмүүст хурим найр хийж, аваад суугаагүй цагт битгий хамтран амьдруулаарай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсье.

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

iiii 2019-04-16 71.227.152.248

haramsaltai bn.u ma ni bad me hu m

Avatar

Зочин 2019-04-16 43.228.129.167

ardchilaliin gaigaar bolovrsol ustaj baahan showchin ajilgui zalhuu balmad zaluusiin uyed irsen, hun araatnuud

Avatar

HUDUNI PSTA YUMU TA NAR 2019-04-16 185.220.101.49

ЭНЭ ОХИН Ч ГЭСЭН ӨӨРӨӨ МӨНГӨТЭЙ БАЯН ЗАЛУУ ЯАХ ГЭЖ СОНИРХСОН ЮМ СДА ӨӨРИЙНХ НЬ ХОХЬ. ҮНЭХЭЭР АМИА ХОРЛОСОН БОЛ ТЭНЭГҮҮДИЙН ТОО НЭГЭЭР ХАСАГДСАН БАЙНА. ЗОДУУЛДАГ БАЙСАН ЮМ БОЛ ЭРТХЭН САЛАХГҮЙ ЯАСИЙН МӨНГӨНД НЬ БОЛООД Л БАЙГААД БАЙСАН БАЙНШД. ОДООНЫ ОХИДУУД МӨНГӨ БАЙР МАШИНААС ӨӨР ЮУ Ч СОНИРХОХГҮЙ БОЛСОН ТҮЙ ЧОРТ. ЭРГҮҮ МАЛНУУД МИНЬ ТА НАР ЭНИЙГ ШИЙДИХГҮ ЦАГДАА ШҮҮХ ШИЙДЭХ АСУУДАЛ. ЮУ ЮУГҮЙ ЭНЭ ЗАЛУУГ БУРУУТГАА ШААГААД БХЫН ПСДАКУУД.

Avatar

zochin 2019-04-16 66.181.189.44

chi ter borgiliinh n nz yumuu haashaa yum baahan erguu har tamhichin pzdakuud end tend umuuruud uhchih gd bhin bnle

Avatar

hvn 2019-04-16 66.181.187.67

ymr baliar hvn be hohino ntr uchir medehgvi bj estoi hutsaj bh shiw hvniig ingej helsen hvn uudulkve

Avatar

Зочин 2019-04-16 66.181.178.77

Ene zaluu oxiduud yaagaad baishin deerees unaad vxeed bdg bolchixvoo ain???

Avatar

niigm hetsuu2 2019-04-16 150.129.141.76

alsan garuudad amia horloson ym shg haragduulah gj tgj bgan trnes hun blgon usred bhku

Avatar

zochin 2019-04-16 66.181.189.44

Soho mebeliin zahiral ajiltan ohinoo babah gj bgd eserguutsehed n shidsen Chaminerdeniig bs shidsen mungutei pzdanud hun shiddeg moda delgerched bn etsest n uhsen hun ug helehgu gdg shg uhsen hunii l hohi bldg blj iim yum oilgodoggu erguu gulug ve

Avatar

Зочин 2019-04-16 122.201.31.78

Боргилын учрыг олох хэрэгтэй байх. Аав ээж нь бэл бэнчинтэй юм бол тэгсгээд суллуулах биз дээ. Манай шүүх сайхан суллаад өгнөө. Бэл бэнчинтэй хүнд нугасгүй шүүх шүү дээ.

Avatar

Зочин 2019-04-16 84.248.207.128

Энэ залуу арай үнэмшилтэй худлаа ярихгүй дээ. Аргадаагүй гээд цонхоор үсэрчихсэн гэнэ үү. Ийм шал логикгүй, авцалдаагүй юманд хүмүүс итгэнэ гэж бодсон юм байх даа. Нас барчихсан, ярьж чадахгүй гээд хүнийг ийм зорилгогүй тэнэг хүн мэтээр харагдуулж байдаг. Охиноо алдсан аав нь үнэнийг мэдэх эрхтэй гэж бодож байна.

Avatar

Зочин 2019-04-16 202.21.108.150

Цэцэг цэврүү шиг охидоо мөнгөтэй хүнээс харамлах хэрэгтэй шүү. Мөнгөөр өнгийг амархан авчихдаг болохоор ээж аав нар минь охиноо сайхан амьдруулж зээгээ эрхлүүлэх буян эдлэхийн тулд хүргэн чинь заавал баян айлын хүүхэд байх албагүй шүү. Эрэгтэй хүүхдийн эхийг нь сайн харж шинжээрэй.

Avatar

h*** 2019-04-16 185.220.101.49

YUN UHSNII CHIN MUNGUTE HUNES HARAMLH TER OHIDUUD CHIN UURSDUU MUNGUTEI ZALUUS OCHOD USERCH NAALDDAG BIZDE

Avatar

Эмэгтэйчүүдээ өмөөрөгч 2019-04-16 202.21.124.133

Варшеловийн мэргэн бууч гээд янзтай киноны өвгөн жинхэнэ эр хүн шиг хүн байдагдаа.

Avatar

Сараа 2019-04-16 104.182.104.110

Харин тийм эээ тэгж л ошоогоо авахааас ор аргагуй олон тохиолдол байна, талийгаач Чамин-Эрдэнийн эмээ нь овоо байсан болоосой тэгээд Номтойбаярын хуухдийн тахыг зад будааасай гээд л боддог юм ш дэээ аргааа барааад харамсахдааа. хаа хамаагуй хумуус ингэж байхад ар гэрийнхэн нь ямар хэцуу байдаг бол доо хоорхий...... Цэцэг цэвруу шиг охидооо л муу муухай эрчуудээс хамгаалжяваарай ээж аавууд ааа

Avatar

Хуульч 2019-04-16 103.9.90.98

зарим нэг тохиолдлуудад манайхан өөрөө үсэрсэн амиа хоролсон байна гээд хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд байх юм. хуулинд бас "Хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" гэсэн зүйл анги байдаг, бүүр шидсэн түлхсэнг нь тогтоож чадахгүй байгаа бол тийм нөхцөлд хүргэсэн гэдгээр нь тохирох ялыг нь яагаад өгч чадахгүй байгаан.

Avatar

зочин 2019-04-16 66.181.183.45

тэр эхний чамин эрдэнэ ий аллагыг зөв шийдээд алуурчныг барьчихгүй болохоор дараа дараагийнхан нь бүр мэргэшээд шидээд алаад эхэллээ ш дээ бүр мэргэжлийн болчлоо ш дээ

Avatar

Hnn 2019-04-16 83.71.88.242

Araatnuud alchij..ohinii buruu gej yu bhav...buruudsan ch yheh nygel hiigeegyi bgaa.. zerleg mongonii hordlogond orson hymyys ohiduudiig alj tylhej horooj bna..

Avatar

shuurhai.mn 2019-04-16 202.131.227.82

https://shuurhai.mn/n/1486\n\nend bichsneeer bol ob plastic otgonbayar mun emegtei hund gar hurch bsan l gesen bn da

Avatar

Зочин 2019-04-16 202.55.191.194

ЭНЭ ХҮҮХНҮҮД ЯГ ХИЛЭНЦЭТ ААЛЗ ШИГ УУРААРАА ХҮН АЙЛГАНА АРГАДАЖ ГУЙХГҮЙ БОЛ ӨӨРИЙГӨӨ ХОРЛОНО. ЭН БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛ ЭМЭГТЭЙН НИЙТЛЭГИЙН НИЙТЛЭГ АРАНШИН. ХҮҮХНҮҮДЭЭ ИНГЭЖ ТЭНЭГЛЭХ НЬ ЗӨВҮҮ БУРУУ ЮУ ГЭДЭГ ТАЛААР НИЙГМЭЭРЭЭ ШҮҮН ХЭЛЭЛЦЭЭЧЭЭ.

Avatar

зочин 2019-04-16 66.181.183.45

чи алуурчин уу

Avatar

zochin 2019-04-16 66.181.189.44

aluurchnii hamsaatan bn gaj dontoi pzda

Avatar

zochin 2019-04-16 1.231.41.62

um mani badmi hum

Avatar

zochin 2019-04-16 1.231.41.62

giinde ch bii goondoo ch gdg shg etseg ehchvvd ch bas buruut. man ohiduud d bas bnaa mongot bl zoduulan barin bh herg bdimu verhee l tanij mdsn bl tge l salh hergtei shde suugaagvi bga hvn ingj bga hvn suuhaara yahu oilgomjt shde

Avatar

Зочин 2019-04-16 182.160.1.2

aygui bol amia horolson geh bailguidee haramsmaar

Avatar

zochin 2019-04-16 1.231.41.62

Ugaasa gants hvnii buruu bish shv de giindee ch bii goondoo ch bii gdg shg man emegteichvvd mongot bol och d naaldchihdg bas hetsvv shv zoduulan barin hamt bh hergt ch yumu gvi ch yumu ugaasa hvniig chn anh har d nvdend neg tosoolol buudg shde nvdend dulaahn ch yumu tsarailag ghiimu da yalanguya emegt hvnd tgee l verhj bh hugatsaanda gar hvrdg bsn tge l bolih l hergt de ugaasa harw tsarai ene ter geh zvil bhgvi l bna sn bodooroi ohiduuda zoduulan barin mongond ni bloh heregt ch yumu gvi ch yum

Avatar

zochin 2019-04-16 1.231.41.62

Ugaasa gants hvnii buruu bish shv de giindee ch bii goondoo ch bii gdg shg man emegteichvvd mongot bol och d naaldchihdg bas hetsvv shv zoduulan barin hamt bh hergt ch yumu gvi ch yumu ugaasa hvniig chn anh har d nvdend neg tosoolol buudg shde nvdend dulaahn ch yumu tsarailag ghiimu da yalanguya emegt hvnd tgee l verhj bh hugatsaanda gar hvrdg bsn tge l bolih l hergt de ugaasa harw tsarai ene ter geh zvil bhgvi l bna sn bodooroi ohiduuda zoduulan barin mongond ni bloh heregt ch yumu gvi ch yum

Avatar

Цэцэгээ 2019-04-16 202.179.2.210

Хүн шүүмжлэх амархан л даа. Гэхдээ л хэлэхгүй бол болохгүй санагдлаа. Манай эцэг эхчүүд бас хайхрамж муутай байх юмаа. Ийм аймаар юм болсны дараа л тэгсэн байна миний бодож байсан зөв байж гэх юм. Бас аав ээж нь л боломжтой бол бушуухан л хүүхдээ суулгах гээд гүйчих юм. Хүний бэлэн юмаар яах юм яаж ийм мөнгөтэй болсныг нь мэдэхгүй байж байртай аав ээж нь л боломжтой бол хүүхдээ өгчих юм.

Avatar

mgl 2019-04-16 66.181.176.176

hetsuu ch yum aa daaa, um mani bad me hum, tsel zaluugaaraa eej aav aa orhiod etseg eh ni l uruvdmuur bn daa, odoo setgeliin tenheetei eej aav ni ulam bie bie ee gesen setgeleer 2 bie nee oilgoj tushij tulj amidraarai daa,

Avatar

zochin 2019-04-16 1.231.41.62

etseg ehchvvd min yalanguya hvvge zow hvmvvjvvlehgvi bl ailiin shan ohiniig ingee l yman chinee bdohgvi ene chin gargj shiddg mal bish shvde giindee ch bii goondoo ch bii gdg shg urid ni amidralt bsn bol tgee l demii shde mongotoi l bol hamaagvi gdg bdlooso salh hergt. Tgj zoduulan barin hamt bh shaardlaga bsimu daa l gj

Avatar

Цэцэгээ 2019-04-16 202.179.2.210

Одоо харж байна уу мөнгөтэй айлын хүүхдүүд гэхээрээ эмэгтэй хүүхдийг алж эсвэл шидэж болдог жишиг Чамин- Эрдэнэ охины жишгээр шийдэгдэхгүй эсвэл үхсэн хүний буруу болоод л дуусдаг жишиг тогтчихлоо шүү. Ийм л байна энэ монгол улсын шүүх дэндүү мөнгийг шүтсэн байна. Хөөрхөн хөөрхөн охидуудаа арчаагүй алчуурдын гарт алдсаар шүүх нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар л байх юм байна.

Avatar

Хүннү 2019-04-16 112.72.11.107

Гадаадад олон жил сурсан хүн боловсролтй болохгүй хувиа хичээгч болдог юм. 10 жил сураад байхдаа яахавдээ юм ойлогодогүй маанаг юм уу Тэгээд Бээжинд шүү. Энэ бүтэхгүй нөхөр байна. Аав нь ажлынхаа хойд зам дээр нэг хүүхнийг нүдэж байсан санагдах юм. "Эрийн муу эмд" үнэн л үг байна,.

Avatar

Хараад байгаарай 2019-04-16 43.242.243.52

За та нар хараад байгаарай. Мөнгөтэй юм уу эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхэд юм бол сунжирч сунжирч хэрэгсэхгүй л болно доо. Монголын шүүх гэж ёстой новшийн газар байдаг. Ядуусыг дандаа дээрэлхдэг байгууллага байдаг. Худлаа гэвэл энэ хэрэг яаж шийдэгдэхийг хараарай.

Avatar

c 2019-04-16 202.9.43.252

Одоо эмэгтэйнл буруутандааа баян айлын тэр бумтангииин хүүхдүүүд зөвдөх байгүй .өмнө бас загварын охин басл тэр бумтангуудад золиослогдооо биздээээмөнгөөө гэж

Avatar

БААТАР 2019-04-16 66.181.189.88

Одоо наад алуурчин чинь найз охиноо өөрөө үсэрсэн хэмээн гүтгэж байгаа юм чинь, удахгүй шүүх хуулийнхныг хахуульдаж хамаг бурууг амь алдсан охинд чихэж өөрөө ямар ч буруугүй хэмээн уснаас хуурай гарах вий.

Avatar

ОБ пластик 2019-04-16 59.153.115.242

Отгонбаярын Боргил

Avatar

Bat 2019-04-16 174.197.18.240

Mongotei hymyys sain hymyys bish

Avatar

Zochin 2019-04-16 202.126.89.159

Barag l

Avatar

Зочин 2019-04-16 118.70.170.139

Ээж нь өнгөрөөд удаагүй болохоор аавыгаа зовоохгүй гээд нуугаад хэлдэггүй байж дээ. Харамсалтай юмаа.

Avatar

Wyysgsvsudbbx 2019-04-16 66.181.161.121

Yg tgsen bh hoorhii aaw n gantsaaraa sanaan zowoh bh geed l heleegvi bh alchina gej hen medeh bileedee

Avatar

zochin 2019-04-16 202.55.183.178

Аав нт олигтой байсан бол юу гэж ингэх вэ дэ

Avatar

Зочин 2019-04-16 66.181.176.27

охин үрээ алдсан аавд ийм юм бичээд суудаг.Ханьгүй охингүй хүнийг тавлах сайн зүйл биш байх.Чи л ѳѳрѳѳ ийм байдалд битгий ороорой доо

Avatar

Болор 2019-04-16 202.9.42.171

Ёс заншлаа бодсон ч тэр ирээдүйгээ бодсон ч тэр хурим хийж албан ёсоор гэрлээгүй цагт яасан ч гэрээсээ гадуур амьдарч болохгүй шүү дээ охидуул минь!

Avatar

Anu 2019-04-16 150.129.141.137

OXIDUUD MIN NAIZ ZALUUTAIGAA 2-4 JIL ,,,, VERXEJ,,, TANIACAI COLONGOC OXIDUUD SHİG

Avatar

зочин 2019-04-16 202.131.245.69

аавынх яриа хоорондоо авцалдахгүй байна. хамаагүй хүний хүүхдэд бүх бурууг чихэх онцгүй шүү.

Avatar

Зочин 2019-04-16 203.91.115.46

Чи буруугүйг нь мэдэж байгаа юм уу

Avatar

Зочин 2019-04-16 131.181.227.118

chi tegeed buruutaig n medej bgaamuu?

Avatar

Болор 2019-04-16 202.9.42.171

Үрээ алдсан хүниыг бүү элдвээр хэл!

Avatar

Зочин 2019-04-16 202.179.2.210

Охиноо алдсан эцэгт нь газар хатуу тэнгэр хол байгаа ямар ч байсан хардах эрх байгаа болохоор ярьж байна. үхсэндээ боож үхэх гээд байгаа юм. өмөөрөөд үхлээ юу чи.

Avatar

zochin 2019-04-16 66.181.189.44

teneg pzdanuud ih bnaa

Avatar

ganaa 2019-04-16 103.57.92.168

gun emgenel ilerhiiley, aavd n ar geriihen nz nuhdud n uneheer hetsuu baigaa, hamt baisnaar n nz zaluug n hamgiin iheer hardaj serdeh n oilgomjtoi, gevch tsagdaagiin baiguullaga shalgaj baih yvtsad het neg talaas hardsan taamaglasan barimtgui medeelel yriltslaga social medeeelliin heregseleer uguh hereggui, ta bid hen ch hajuud n baigaagu hamt amidraagui yu bolsoniig medehgui, ailiin saihan ohin amia aldlaaa, amid uldsen n har tolbotoi muu nertei niigmeeree chichilj bnshuude

Avatar

Hutsssss 2019-04-16 139.5.217.87

Shaadag muuuu alminiiii chi bodvol naiz ni yum bnldaaaaa ter pisdaaachin hun alsan medvuuuu givhiiiiii mini aluuurchin psda chin shorond oroooood jinhen bandi bolnoooooo

Avatar

Ju 2019-04-16 66.181.187.87

Ter zaluu ooroo nugelee uurewd nisej uhne ddee

Avatar

Зочин 2019-04-16 202.179.24.11

ungu mungu huuhuur setgel svrhiig ne sain haraach dee ohid mine svvliin ueiin bayn ailiin batsaanuud arai l araatan bolood bna shorond hiivel taarhiin novshiig

Avatar

Зочин 2019-04-16 66.181.161.48

Uruulaa set tsohiulaad huhurtluu zoduulsan baihad medeegui bn gej bh uu.Saya naiz naraas ni sonsloo gej bh yum.

Avatar

йуа 2019-04-16 103.11.195.34

зураг нь хаана банйа.

Avatar

Зочин 2019-04-16 203.91.114.244

охидууд минь, хүний хөрөнгө хүнд наалддаггүй юм. Маш харамсалтай байна

Avatar

Зочин 2019-04-16 77.111.246.167

Об пластикийн захирал хэдэн жилийн өмнө авто зам дээр эмэгтэй хүн зодсон гэж дуулдаж байсан, одоо үед хүн түлхэж алчихаад амиа хорлосон гэж хэлээд суудаг болж дээ, сохо мебелийн бөгсний донтой захирлын хэрэг яасан бэ?

Avatar

Зочин 2019-04-16 66.181.176.167

Энэ бүгдэд манай шударга шүүх прокурор хариулт өг нэн яаралтай тэгэхгүй бол цуурхал явна шүү өмнөх хэргүдийг яаж шийдвэрлэсэн ээ

Avatar

Huz 2019-04-16 150.129.141.197

Ah duu nar ni hariugaa avahgui Bol amia horloson bolgood l heregsehgui bolgono doo

Avatar

Зочин 2019-04-16 103.229.177.66

22 настай охиноо танихгүй хүнтэй амьдруулж л байдаг??? Гаднах дүрд нь хэтэрхий их итгэсэн байх л даа. Гэхдээ арай л хайнга хандсан юм биш үү? Охидууд минь хүнийг сайн таньж байж ойртож нөхөрлөөсөй дээ. Өдий насандаа ийм хүнд зодуулаг барин амьдарч өайх гэж, үнэхээр харамсалтай. Тийм зан авир гаргасан эхний удагаас нь л шууд салах хэрэгтэй. Тийм авиртай хүн хэзээ ч засрахгүй гэдгийг охидууд маань анхаараасай.

Avatar

Зочин 2019-04-16 58.140.202.122

хүү нь 4 ,5 сар хүнтэй амьдарахад охины аав дээр очиж уулзах ёстой биз дээ үзээгүй хараагүй юм шиг сууж байдаг яасан дүүрчихсэн баячууд вэ .эцэг эх нь хариуцлагатай хандвал хүүхдүүд ч хариуцлагаа ухамсарладаг

Avatar

Үхэл-эрх чөлөө 2019-04-16 180.149.96.90

Хүн ч мөрөөрөө хэж болдоггүй намшиг болсон нийгэм шүү.

Avatar

Зочин 2019-04-16 180.149.96.90

Гамшиг

Avatar

ИРГЭН 2019-04-16 66.181.164.222

ОХИДУУД МИНЬ ДЭЭ. ИЙМ АРААТНУУДЫГ ЯАХ ГЭЖ ДАГАДАГ ЮМ БЭ ДЭЭ.

Avatar

unen 2019-04-16 203.91.112.146

tanil taltai mungutei tald Mongoliin tsagdaa prokuror shuukh uilchildeg bolokhooir naadakh chini amia khorlolt bolood l duusna \nBayan ailiin mangar batsaanuudiig dagasan mungund durtai okhiduud ingeed baigaa yumdaa kkk

Avatar

зочин 2019-04-16 202.21.127.166

АРДЧИЛЛААС БУЮУ 1990 ОНООС ӨМНӨ ИЙМ ХЭРЭГ ОГТ ГАРДАГГҮЙ БАЙВ, ГЭТЭЛ ОДОО БАРАГ ӨДӨР ТУТМЫН ЖИРИЙН ХЭРЭГ БОЛОХ ГЭЖ БАЙНА, ХАР ТАМХИЧИН, БИЕЭ ҮНЭЛЭГЧ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АЛУУРЧДЫН НИЙГЭМ БОЛЖЭЭ, ЗАЛУУС НЬ БАС ХҮНИЙ ЭРХЭЭР БАМБАЙ ХИЙСЭН ЁС СУРТАХУУНГҮЙ БОЛ ХҮМҮҮЖИЖ БАЙНА, МӨНГӨ ХҮНИЙГ ИНГЭЖ Л АЛДАГ БАЙХГҮЙ ЮУ, ХҮНЛЭГ БАЙНА ГЭДЭГ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛАХЫГ ХЭЛДЭГ ЮМ

Avatar

Зочин 2019-04-16 202.21.108.217

Ардчиллаас бүх мэдээллийг нуудаг. Ил тод биш байлаа. Ийм юм болбол хав дараад нууна. Хэрвээ иймэрхүү зүйлийн талаар тараавал баригдаад шорон руу явна. Тэр үед харанхуй шөнө явж болохгүй , ээлжийн ажилтай эмэнтэй хүмүүс өмд хамдаа тайлагдахааргүй болгож боож аваад гэр орондоо харьдаг байсан. Хүчин маш их. Үүнийг хав дарна. Нууцаар аборт хийлгээд амиа алдсан бүсгүйчүүд маш их. Энэ бүгдийг хав дарж нууна.Одоо бид мэдээллийн эрин зуунд амьдарч, эрх чөлөөгөө эдэлж байна.

Avatar

Jaahan ohin yum bol anhaaral tavih baij dee 2019-04-16 108.218.234.108

Jaahan ohin gecheed yamar haihramjgui handsiim. Odoonii ohiduud mungutei hun harahaaraa amia ch uguhuus butsahgui. Zoduulchaad l salahgui mungund ni l horogdson baih. Ter model ohin shig bolj, bas l mungutei, umnu ni avgai huuhedtei huntei amidardag bsn, urgelj hardaj zodood, 3 udaa jiremsluulcheed zodood zulbuulsan. Tiim araatantai 6 jil tetguuleed teseed etses suuld ni aluulj saldag, uursduu l uhel ruugee zutgesen bn. Naad hereg chin odoo teren shig l zamharna. Mungutei huniig ta diileh yumuu?

Avatar

Зочин 2019-04-16 58.140.202.122

чи бусдыг өөрийн таамгаар ургуулан ярьж болохгүй зодуулчихаад нуудаг нь гэрийнхэнээ зовоохгүй л гэсэн байх тийм бүсгүйчүүд зөндөө байдаг үүнд мөнгө хамаагүй чи л тийм байна

Avatar

зочин 2019-04-16 202.131.245.69

охид хүүхнүүд тэгэж тэнэгтэж огт болохгүй ш дээ. зодуулж, дарамтуулан нэг гэрт өөрөө буцаж очиж амьдрана гэдэг бараг солиотой хүний л хийх шийдвэр. тийм араатан гажиг амьтан руу тэмүүлээд байна гэдэг мөнгө, өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй хүнээр тэжээлгэж асруулах гэсэн л бяцхан бодол байдгийг олон гэмт хэргийн судалгаа нотолсон юм шүү.

Avatar

Зочин 2019-04-16 124.158.77.21

Эмэгтэй хүн хайртай дуртай гээд эрчүүдийг дандаа уучилж, бууж өгдөг. тэгээд үнэ цэнээ алдсаар байдаг. Үүнийгээ даанч мэддэггүй. Нөгөөх нь зодож дарамталчихаад дахиж ингэхгүй тэгэхгүй гэж бөөн жүжиг тавина. Тэгээд ч ийм хөөрхөн охиныг залуучууд эргүүлдэг л байх. Нөгөөх нь өөртөө итгэлгүй, эмэгтэйгээ алдахаас айсандаа хардаж , дарамталсаар л эцэст нь ийм байдалд хүрсэн нь ойлгомжтой. Дашрамд хэлэхэд утга учиргүй хардалтаас зүгээр байсан сэтгэл хөрдөг юм шүү.

Avatar

zochin 2019-04-16 122.201.23.84

Ухаантай, хүлээцтэй хүн байна. Хөөрхий охин, бас нэг гайтай амьтны золиос боллоо. ум маани бадми хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж