Газрын тосны салбарт “OPEC” давамгайллаа алдана

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Газрын тосны салбарт “OPEC” давамгайллаа алдана

Газрын тосны салбарт “OPEC” давамгайллаа алдана

Өнгөрсөн онд газрын тосны салбар донсолгоонтой байв. Оны эхний 10 сард газрын тосны үнэ 25 хувиар өсч, 80 ам.долларт хүрсэн нь АНУ-аас Ирантай байгуулсан олон улсын гэрээнээс гарах тухай мэдээллээс үүдэн өссөн байна. Харин сүүлийн саруудад АНУ-аас газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эрэлт буурсан дээр нь Вашингтон болон Бээжингийн хоорондох худалдааны дайны төлөв байдал зэрэг нь ОХУ, “OPEC”-ын орнуудад нөлөөлжээ. Түүнчлэн дэлхийд байгалийн хийн нөөцөөр тэргүүлдэг Катар улс “OPEC”-ын бүрэлдэхүүнээс гарахаар шийдвэрлэсэн нь газрын тосны салбарт өөрчлөлт авчрав. Дээрх байдлаас дүгнэвэл газрын тос бол зөвхөн худалдааны хэрэгсэл төдий биш геополитикийн чухал хүчин зүйлийн нэг гэдэг нь харагдаж байна. Газрын тос цаашдаа ч дэлхийн эрчим хүчний салбарын хамгийн том эх үүсвэр байсаар байх тул олон улсын эрэлт, нийлүүлэлтийн тоглолтоос их зүйл хамаарна.

Газрын тос нь эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлын хэтийн төлөвт нөлөөлдгөөрөө бусад таваараас ялгаатай. Тиймдээ ч газрын тосны үнэ дан ганц эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалдаггүй. Газрын тос үйлдвэрлэгч гол орнуудын аль нэгэнд хямрал үүсэхэд газрын үнэ тэнгэрт хадаж, дэлхийн эдийн засагт хямрал үүсгэх эрсдэлтэй дагуулдаг. ОХУ болон газрын тос экспортлогч орнууд нийлээд газрын тосны үйлдвэрлэлийн 55 хувийг хянадаг ба 80 хувийн батлагдсан нөөцтэй.  Харин Венесуэл улсын газрын тосны гаралт буурснаар Ойрхи-Дорнодын бүс нутгийн гаднах чухал эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс шахаж чаджээ. АНУ-аас Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг тавьснаар ирэх 2020 онд газрын тосны экспортоос олох орлого нь 11 тэрбум ам.доллараар буурах магадлалтай болжээ.

АНУ-ын эрчим хүчний мэдээллийн удирдах газрын мэдээллээр Венесуэл улс нь 302 сая баррель газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлжээ. Тус улсын нөөц нь газрын тосоор баялаг Саудын Араб, Канад, Ираны өмнө бичигдэж байгаа аж. Венесуэлийн экс ерөнхийлөгч Уго Чавесийн үүсгэн байгуулсан ПетроКариб (2005) нь Карибын тэнгис, Төв Америкийн 15 орныг нэгтгэсэн газрын тосны нийгэмлэг бөгөөд энэ нь бүс нутгийн эдийн засгийн тусгаар байдал, хөгжилд чухал үүрэгтэй байв. Гэвч сүүлийн жилүүдэд Венесуэлийн эрх баригчид газрын тосны экспортын гэрээ хэлцлийг ихэвчлэн ОХУ, Хятад, Энэтхэг улстай хийх болсноос тус нийгэмлэгийн үр нөлөө эрс буурчээ.

Түүхий газрын тосны зах зээлд OPEC-ийн гишүүн орнууд АНУ-д байр сууриа алдах явц ойрын таван жил үргэлжилнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Тус байгууллагын таамаглаж байгаагаар OPEC-ийн орнуудын газрын тосны нийлүүлэлтийн хүчин чадал 2024 он гэхэд буурах төлөвтэй байна. Сүүлийн 10 жилд АНУ-д газрын тосны олборлолтын хэмжээ ихээхэн нэмэгджээ. Энэ онд болон ирэх онд газрын тосны олборлолтын хэмжээ нэмэгдсээр, 2019 онд дундаж үзүүлэлтээр өдөрт 12.3 сая торх, 2020 онд өдөрт 13 сая торх болно гэж Эрчим хүчний яам таамаглаж байна. Харин OPEC-ийн орнуудын газрын тос олборлох хүчин чадал 2024 он гэхэд өдрийн 380 мянган баррелиар буурч, 34.5 сая болно гэж урьдчилан тооцоолжээ. Зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдлийг хязгаарлаж, ханшийн уналтыг тогтоон барих зорилгоор OPEC 2016 оноос гарц танах шийдвэр хэрэгжүүлж эхэлсэн юм. Шийдвэр хэрэгжиж эхлэхийн өмнө тус байгууллагын гишүүд нийтдээ өдрийн 32.5 сая баррель газрын тос олборлож байжээ. Эрэлт ойрын хэдэн жилдээ буурч, 2020 он гэхэд өдрийн 30 сая баррельд дөхөж очсон байх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж