Голомт банк “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Голомт банк “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар шалгарлаа

Ази, Номхон далайн бүсийн банк санхүүгийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Asia Money” сэтгүүлээс Голомт банкны Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр, салбартаа тэргүүлэгч байр суурь, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтийг үнэлэн 2018 оны “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар өргөмжиллөө.

2018 онд улсын хэмжээнд экспортолсон нийт төмрийн хүдэр, хүдрийн баяжмалын 75%, жонш болон нүүрсний экспортын 45%, алт тушаалтын 68%-ийн төлбөр тооцоог Голомт банк дангаар хийж гүйцэтгэснээр зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа дахин баталгаажуулаад байна.

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулж уул уурхай, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг олгож ирсэн. Үүний үр дүнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалт, Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын мега төслүүд хэрэгжиж, шинэ стандарт, дэвшилтэт технологи, аюулгүй байдлын цогц шийдэл бүхий орон сууцны хотхонууд Улаанбаатар хотноо сүндэрлэж байна.

Голомт банк нь байгууллагын банкны үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилгоор харилцагч байгууллагуудадаа тусгайлан зориулсан “Tailor-made” буюу тухайн байгууллагын онцлог, шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон бизнесийн үйл ажиллагааг нь тасралтгүй дэмжин ажилладаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж