Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын боомтын орох чиглэлээр өчигдөр/05.06/ өнгөрөгч онд манай улсаас албадан гаргагдсан БНХАУ-ын дөрвөн иргэн шинээр авсан паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.
Ингээд манай улсад хууль бусаар нэвтрэхийг задвсан иргэдийг хил дээрээс буцаасан байна.
Д.ЖАРГАЛ