Курилын арлын Эбеко галт уул идэвхжив

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Курилын арлын Эбеко галт уул идэвхжив

Курилын арлын Эбеко галт уул идэвхжив

ОХУ-ын Онцгой байдлын албанаас мэдээлснээр Курилын арлын Эбеко галт уул идэвхжиж халуун үнс нурам агаарт цацагдсан байна. Уг галт уул Курилын бүлэг арлын нэг болох Парамушир аралд байдаг. Халуун үнс нурам 3,2-5 километрийн зайд цацагдсан хэмээн Зүүн Курилын дүүргийн Онцгой байдлын албаны ахлах зөвлөх Константин Егоров дөрөвдүгээр сарын 14-нд РИА Новости агентлагт мэдээллээ.

Эбеко галт уул идэвхжсэний улмаас ойр хавийн агаарын орон зайд аюулын шар өнгийн түвшин зарлаад байна.

Северо-Курильск сууринд салхины чигийн байдлаас шалтгаалан зарим үед хүхрийн хүчил үнэртэй байна хэмээн Константин  Егоров хэллээ.

Эбеко галт уул 2017 оноос хойш идэвхжээд байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд мөн ихээхэн хэмжээний үнс нурам цацагджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж