Оросын 2019 оны миссээр Алина Санько тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Оросын 2019 оны миссээр Алина Санько тодорлоо

Оросын 2019 оны миссээр Алина Санько тодорлоо

Оросын сайхан бүсгүй шалгаруулах 2019 оны тэмцээн дөрөвдүгээр сарын 13-ны бямба гаригт зохиогдож ялагчийг тодрууллаа. “Мисс России-2019” тэмцээний титмийн эзнээр Аков хотын уугуул Алина Санько тодорлоо.

“Ямар их аз жаргалтай байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Одоо болтол зүүд үү, үгүй юу гэж бодож байна. Яг үлгэрийн юм шиг санагдаж байна” хэмээн Алина тэмцээний дараа сэтгэгдлээ Instagram хуудсандаа бичсэн байна.

Хоёрдугаар байрт Екатеринбург хотын Арина Верина, гуравдугаар байрт Татарстаны Ралина Арабова нар шалгарчээ.

Оросын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн нь Боловсролын яамны дэмжлэгтэйгээр зохиогддог. Тэмцээний тэргүүн байрын эзэн үнэт чулуугаар чимсэн цагаан алтан титэм, гурван сая рублийн мөнгөн шагналын эзэн болдог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж