БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо | News.MN

БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо

БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо

БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ҮБХИС, "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" ТББ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл хамтран БНМАУ-ын баатар Ц.Олзвойн бунханы дурсгалын хөшөөг шинэчилсэн байна. Гэрэлт хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ "Эх орныхоо өмнө мөнхөд дурсагдах баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг зоригт олон эрчүүд бий. Тэдний нэг БНМАУ-ын баатар Ц.Олзвой бөгөөд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын байлдаанд гарамгай гавьяа байгуулсан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн сурталчилахад та бидний үүрэг асар их бий. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрсэдсэн амь, үрэгдсэн амьдрал бүрийг Монголын ард түмэн, Монголын төр хэзээ ч мартах учиргүй билээ: Эрэлхэг зоригт баатруудын бидэнд өвлүүлсэн үлдээсэн газар шороо,тусгаар тогтнол хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм зүйл юм" хэмээн онцолсон юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-15 139.5.219.21

Ц.Олзвой бол жинхэнэ баатар. Бидний эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнолын
төлөө халуун амиа зольсон. Ийм хүмүүсийг хэзээ ч мартаж болохгүй.
Харин хөшөөний нээлтэд ах дүү төрөл төрөгсөдөөс нь оролцоогүй юм болов уу?
Их Хурлын хэдэн гишүүд, сайд нар оролцсон гэсэн мэдэээд бичсэн байна.

Avatar

Зочин 2019-04-15 66.181.187.232

Ардчилалын ганц баатартаа хөшөө босгохгүй юм байх даа.

Avatar

Олзвой 2019-04-15 150.129.143.17

өдий төдийгөөр нь цусалдаг байж энүүхэнд гар татаад оросуудад энэ манай баатрын хөшөө гэх ЮМ байхдаа хулгайч зантангуудаас л ийм зан гарна

Avatar

дорж 2019-04-15 64.119.26.40

ямар олон хөшөө вэ?

Avatar

АРДЧИЛАЛЖАВ 2019-04-15 202.9.42.67

СОЦИАЛИЗМЫГ ХАМГААЛЖ БАЙСНЫХ НЬ ТӨЛӨӨ Ц.ОЛЗВОЙ ГЭХ ЭНЭ ХҮНИЙГ ШИЙТГЭХ ЁСТОЙ БУС УУ. ХАМГИЙН ХАРГИС МОНГОЛЧУУДЫГ СҮЙРҮҮЛСЭН НИЙГЭМ БОЛ СОЦИАЛИСТ НИЙГЭМ ЮМ. МОНГОЛ УЛС УУЛ НЬ 1921 ОНД ШУУД КАПИТАЛИСТ НИЙГЭМ БУЮУ АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙГУУЛСАН БОЛ ХЭНТЭЙ Ч БАЙЛДАХГҮЙ БАЙХ БАЙСАН. УЛСЫН БААТРУДЫГ ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ НЬ БОЛСОН. УЧИР НЬ БИД СОЦИАЛИЗМЫГ ҮЗЭН ЯДДАГ АРДЧИЛСАН НИЙГЭМ БУЮУ КАПИТАЛИСТ НИЙГЭМ БАЙГУУЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-15 58.140.202.122

соц ын үед ингэж хавдар дэлхийд 1 д ортолоо ихсээгүй үр зулбалт тоо томшгүй хүүхдийн эндэл өвчлөл ийм гамшиг болтол байгаагүй зам тээврийн аваар осол бага бусад улс их машинтай ч дайнтай улс шиг их осол гардаггүй монголчуудыг генийн төвшинд нь устгах үхүүлэх бодлого явж байгаагүй одоо бол нэг дор санаатай цуглуулаад утаж байгаа ийм ардчилал байснаас байгаагүй нь дээр энэ бол 100 % ман ба ан ын төр барилтын үед л бий болсон гамшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж