Прокурорын орлогчдын томилгоогоор нээлттэй сонсгол зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Прокурорын орлогчдын томилгоогоор нээлттэй сонсгол зохион байгууллаа

Прокурорын орлогчдын томилгоогоор нээлттэй сонсгол зохион байгууллаа

УИХ-ын гишүүдийн санаачилгаар Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн прокурор М.Чинбат, С.Алиманцэцэг нарын талаар нээлттэй сонсгол зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо танилцуулсан байна. Ерөнхийлөгчийн зүгээс прокурорын орлогчид нэр дэвшигчдийг томилох зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн бөгөөд МАН-ын бүлэг ч дэмжээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн байгууллагаас дэвшүүлсэн санаачилгын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж байна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж