Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэдэг жолооч нар жагсав

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэдэг жолооч нар жагсав

Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэдэг жолооч нар жагсав

Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн үүдэнд өнөөдөр /2019.04.15/ Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар жагслаа.

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 08:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад автобус явдаг ч АТҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 12-ноос эхлэн 19:00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд транс” компанид өгөх шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцэж байна гэж тэд мэдэгдэв. Өмнө нь “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” зэрэг компани 19:00 цагт давтамж авах хүсэлтийг АТҮТ-д өгч байсан аж. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн хурд транс ” компанийг 19:00 цагийн давтамжид оруулсан нь шударга бус. Үүнийг эсэргүүцэж байна" гэлээ.

Б.ДЭЛГЭР 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж