2016 онд хүзүү, нурууны нугалам хоорондын зөөлөн эдийн эмгэг буюу остеохондрозын өвчлөлтэй хүмүүс Монгол улсын нийт хүн амын 69%-ийг эзэлж байсан судалгаа байдаг.
Бодисын солилцооны хямрал, Д аминдэмийн дутагдал, гэмтэл, удаан хугацаагаар буруу сууж эсвэл зогсож ажиллах, огцом ачаалал авах, даарч жиндэх, хөгшрөлт, таргалалт зэрэг олон шалтгааны улмаас нурууны 2 хажуугийн булчингууд чангаран нугалам хоорондын зай эрс багассанаас зөөлөн эд шахагдан фиброзон бүрхүүл нь гэмтэж, доторх гель маягийн бүтцэд гулгалт үүсдэг байна. Энэ нь нугаснаас салбарласан мэдрэлийн салаануудыг хавчин дарснаар энэхүү эмгэг үүддэг байна. Эмгэг хүндэрвэл нугаламын тэжээл алдагдан нурууны үенүүдийн зөөлөн эд шохойжин хатуурч шохойжилт, улмаар яс ургалт үүсэн даамжирсаар саа саажилт үүсэх, тархины цусан хангамж дутагдах зэрэг аюултай.
Соёл Велнесс төв “Эрүүл Велнесс Амьдралын хэв маягийг түгээх” эрхэм зорилгын хүрээнд, Могой бариа, Хүзүү–Толгой–Нуруу, Бүтэн биеийн массаж үйлчилгээндээ Тайландын алдарт “Ургамлын хандтай ногоон” тостой иллэг массажийг танд шинээр санал болгож байна.
Энэхүү тос нь 100 % байгалийн гаралтай бөгөөд ургамлын ханд өндөр агууламжтайгаар онцлог юм. Тосыг түрхсэний дараагаар массаж хийснээр биеийн хөшиж зангирсан булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гааны агууламж нь сэнгэнэсэн мэдрэмж төрүүлж, үе мөч болон зөөлөн эдийг өвдөлтийг багасган толгойг сэргээж эрч хүч өгдөг байна.