“Данхар төрийг нураахад оюун санааны хувьсгал хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

“Данхар төрийг нураахад оюун санааны хувьсгал хэрэгтэй”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

sosorbaram

Д.Сосорбарам

Төрийн шагналт жүжигчин

“Хүний эрх, эрх чөлөөг үнэ цэнэтэй байлгах гол чиг зам нь бодит хандлага, хувь хүний эрхийг дээдэлж байж бөхжин бэхэжнэ. Бизнест, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд төр садаа болохгүй байх нь том гавьяа. Иймд толгой нь томорсон данхар төрийг нураах оюун санааны хувьсгал хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй коммунизм ноёрхсон хоёр хөрштэй манай орон хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох нь капиталист сонголт юм. Өнөөдөр Монгол Улс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт дор дарангуйлал руу санаатайгаар зорьж фашизм руу хурдтай нь аргагүй өнхөрч явна. Цаазын ялыг сэргээгээд, ШХАБ-д элсэх юм бол дууслаа л гэсэн үг...”

Эх сурвалж: shuud.mn

Д.Өлзийбаатар

Д.Өлзийбаатар

Түүхч

“Монголчуудын хувьд бол хулгайч зан олдмол. Ер нь хулгайч, эсвэл огт хулгай хийдгүй ард түмэн гэж байдаггүй байхаа. Урт гартууд аль ч оронд аль ч цаг үед байж л байсан байх. Амьжиргааны хүрэлцээгүй байдал, улс орных нь хөгжлийн түвшин, нийгэмд нь ноёлж буй уур амьсгал хүмүүсийн ухамсрын түвшинд эс өгснийг авах сэтгэлгээ суулгачихдаг болов уу даа. ХХ зууны эхэн үед дээр хэлсэн Майскийгаас гадна манайд байсан олон гаднын хүмүүс монголчуудын зан байдлын тухай бичиж үлдээсэн. Тэд Монголд хулгай байдаггүй тухай, монголчуудын найрсаг, зочломтгой, ахас ихэс, хүүхэд багачуудад их хайртай, гэнэн цайлган, тусархуу цагаан, хошин шогийн мэдрэмжтэй, алиа хошин, авхаалжтай, хурдан сэтгэдэг, хүлээцтэй, аливаад  дасан зохицох байгалийн чадвартай, зоригтой, тэсвэр тэвчээртэй зангийн тухай олонтой бичиж үлдээсэн байдаг. Зуухан жилийн өмнө шүү дээ. Энэ бол бидний язгуур чанар юм. Таны хэлдгээр олон хүн сайнтай, муутай байдаг шиг хувь хүнд ч сайн, муу чанар холилдон байдаг. Гагцхүү миний дахин дахин хэлээд байгаа цаг үе нь зөв болчихвол сөрөг чанарууд нь гээгдэн орхигдож эерэг зөв зан чанар нь цаанаасаа урган гараад ирнэ ээ.”

Эх сурвалж: news.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж