Эдийн засгийн коридороос Монгол Улс 500 сая ам.доллар олох боломжтой | News.MN

Эдийн засгийн коридороос Монгол Улс 500 сая ам.доллар олох боломжтой

Эдийн засгийн коридороос Монгол Улс 500 сая ам.доллар олох боломжтой

Эдийн засгийн коридороос Монгол Улс 500 сая ам.доллар олох боломжтой

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 орны нэг. Иймээс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн судалгаа, шинжилгээний үр дүн бидний хувьд маш чухал. Тэгвэл дээр судалгааны төв сүүлийн жилүүдэд “симуляци”-ийн аргыг ашиглаж, улс орнуудад бодит, хараат бус судалгаа хийж өгч байна. Энэ арга нь олон улсын анхаарлыг ихэд татах болжээ. Энэ талаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяртай ярилцлаа


-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/ сүүлийн жилүүдэд судалгаа, шинжилгээндээ “Симуляци”-ийн аргыг ашиглах боллоо.Та бүхний ашиглаж байгаа судалгааны энэ аргыг далайд гарцгүй хөгжиж буй бусад улс орнууд ч мөн ихэд сонирхож, туршлага судлах сонирхлоо илэрхийлээд байгааг дууллаа. Судалгааны шинэ арга барил дэлхий нийтэд эрэлттэй байгаа энэ үед манай агентлагийн уншигчдад "Симуляци" гэх энэ аргыг тайлбарлаж өгөхгүй юу? Үүнийг дэлхий нийтэд хэр өргөн ашиглаж байна?

-Симуляци гэдэг нь тооцон бодох шинжлэх ухаан /эсвэл шинжлэх ухааны тооцоолол зүй/ юм. Байгалийн болон нийгмийн шинжлэх ухаанууд, инженерчлэлийн бодлогуудыг компьютер ашиглан шинжлэх ба шийдэх, эдгээр бодлогуудад зориулсан математикийн загварууд болон тоон аргуудыг бий болгох асуудлыг судалдаг салбар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөл байдлын өгөгдөл дээр суурилан тодорхой загварын дагуу аливаа үр дүн, үр дагаврыг урьдчилан тооцох, дүгнэхэд ашигладаг аргачлал гэсэн үг юм.

Тодруулбал, аливаа улс орон болон олон улсын байгууллагууд тодорхой нэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнө тус арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашиг, давуу болон сөрөг талыг судалгаагаар эсвэл симуляци ашиглан тодорхойлсны үндсэн дээр тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болон боломжтой эсэхийг шийдэж, түүний үндсэн дээр хэрэгжүүлдэг.

Газарзүйн симуляци буюу тооцооллын модель /Institute of Developing Economies-Geographical Simulation Model/–ийг Япон Улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага /Japan External Trade Organization-JETRO/–ын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнгийн Газарзүйн эдийн засгийн судалгааны газрын захирал Сатору Кумагай бүтээсэн бөгөөд 2016 оноос манай олон улсын судалгааны төв тус хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, уг симуляцийн моделийг Монголын болон бусад далайд гарцгүй олон улсын хөгжиж буй орнуудын төр засгийн байгууллага, агентлаг, их дээд сургууль болон судлаач, хэрэглэгч нарт танилцуулан судалгаандаа ашиглаж эхэлсэн. Уг симуляцийн моделийг өнөөдөр хөгжингүй орнууд, зүүн өмнөд Азийн орнууд болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд өргөнөөр ашиглаж байна. Азийн хөгжлийн банк аливаа дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхээсээ өмнө энэхүү симуляцийн моделийг ашигладаг.

Энэ судалгааны аргыг ашиглах нь хэр ач холбогдолтой вэ?

-Тус судалгааны арга/моделийн гол суурь нь эдийн засгийн болон статистикийн тоон өгөгдлүүд бөгөөд энэхүү моделийг дэд бүтцийн төслүүд, тэдгээрийн хөрөнгө оруулалтын боломж, бүс нутгийн болон дотоодын дэд бүтцийн төслүүд, бүтээн байгуулалтыг хийхэд ашигладаг бөгөөд маш нарийн, батлагдсан тоон өгөгдлүүдийг оруулж, урьдчилсан тооцооллыг хэд хэдэн хувилбараар гаргаж ирдэг. Тухайлбал худалдааны эргэлт, худалдаа хөнгөвчлөл, дэд бүтэц болон замын сүлжээ, хууль эрх зүйн уялдаа холбоо зэрэг нөхцөлүүдийг нарийн оруулсны үр дүнд тухайн төслийн нийгэм, техник эдийн засгийн үзүүлэлт, үр ашгийг өсөлт бууралттай нь, мөн салбараар нь гаргаж ирдэг ихээхэн ач холбогдолтой аргачлал  юм.

-Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хэд хэдэн мега төсөл бий. Танай олон улсын судалгааны төв энэхүү симуляцийг ашиглан Монгол Улсад хамааралтай ямар судалгаа хийсэн бэ?

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс 2017 онд уг моделийг ашиглан Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын хоорондын эдийн засгийн гурван коридорын үр ашгийн талаар судалгаа хийсэн. Аливаа судалгаа хийхэд нарийн батлагдсан тоо баримтад суурилж хийдэг. ОУСТ нь ҮСХ-той нягт хамтын ажиллагаатай байдаг нь энэхүү судалгаанд чухал ач холбогдолтой байсан. Ингэснээр Монгол Улсаа ч энэхүү системийн дата төвд багтаагаад авсан. Мөн энэхүү судалгаа нь хоёр хөрштэй байгуулах гэж буй эдийн засгийн коридорын чиглэлээр хийгдсэн анхны симуляци юм.

-Эдийн засгийн коридор дээр эдийн засгийн үзүүлэлтийг нь урьдчилан таамагласан судалгааг анх удаа хийсэн гэлээ. Манай улс ямар ашиг хүртэх, бидэнд ямар боломж байгаа талаар хүмүүс их сонирхдог шүү дээ? Энэ судалгааны үр дүн хэр гарав? Энэ судалгаа Монгол Улсын хувьд хэр ач холбогдолтой вэ?

Тус судалгаагаар дээрх гурван улсын хооронд яригдаж байгаа баруун, төв болон зүүн эдийн засгийн коридорын нийгэм, эдийн засгийн 2030 он гэхэд гарах үр ашгийг салбар салбараар нь тодорхой гаргаж ирсэн.

Тухайлбал бид дэд бүтцийн хувьд олон улсын стандартын авто зам бүрэн баригдаж дууссан, төмөр зам нь хоёр урсгалтайгаар өргөтгөл хийгдсэн, гурван улсын хил, гааль болон бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийн уялдаа холбоо сайтар хангагдсан, Дэлхий худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжиж эхэлсэн байх гэсэн угтвар нөхцөлийг авч үзээд ийм тохиолдолд аль коридорыг хөгжүүлэхэд эдийн засгийн хувьд илүү ашигтай мөн аль улс нь илүү ашиг хүртэх эсэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа зэрэг салбаруудын аль нь илүү хөгжихөөр байгааг судалсан.

Судалгааны үр дүнд гурван улсын хоорондох коридорын төв коридор нь хамгийн ашигтай байхаар гарсан. Хамгийн өндөр ашгийг БНХАУ хүртэхээр харагдаж байна.Хоёр хөршийн бараа бүтээгдэхүүн Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөхөд түүнийг дагасан бусад салбараас манай улсын эдийн засагт 500 орчим сая ам.долларын орлого орох магадлалтай байна гэж гарсан.

Түүнчлэн  үйлчилгээний салбар илүү хөгжих таамаг гарсан бөгөөд улмаар уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй болон оёмол сүлжмэл бүтээгдэхүүний арилжаа, хувцас үйлдвэрлэлийн салбар илүү ашигтай байна гэсэн тооцоо гарсан. Цаашлаад Европын холбооны орнуудад худалдааны эргэлт өсөж, ашигтай байхаар гарсан.

Мэдээж эдгээр үр ашгийг хүртэхийн тулд зөв тогтвортой бодлого боловсруулж, таатай, тодорхой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн коридорын бүтээн байгуулалтыг зөвхөн зам тавих биш цогцоор нь харж, уялдаа холбоог сайтар хангаснаар хүрэх үр дүн Монгол Улсын хувьд ч ашигтай байх юм байна гэсэн утгатай зөвлөмж гарсан.

Цаашид Монгол болон бусад ДГХБО-ын дэд бүтцийн болон аливаа дотоод орон нутгийн хөгжлийг уг моделийг ашиглан эдийн засгийн үр ашгийг тооцоолон гаргаснаар цаг хугацаа хэмнэх, алдаа мадаг багатай шийдвэр гаргах, хөгжлийг хэсэгчлэн биш цогцоор нь шийдэх чухал ач холбогдолтой юм.

Иймд бид аливаа төр засгийн бодлого шийдвэрийг гаргахдаа сайтар судалж, нарийн тоо баримт, тооцоо судалгаанд үндэслэн гаргахын ач холбогдлыг үргэлж хэлж зөвлөж байдаг юм.

-Мэдээж, аливаа судалгааны программ ашиглахад тодорхой өртөгтэй байдаг. Тэгвэл та бүхний ашиглаж байгаа энэхүү симуляцийн систем нь  үнэ өртгийн хувьд хэр байдаг вэ?  Манай судлаачид, судалгааны байгууллагууд ашиглах боломж нь хэр байдаг вэ?

Одоогийн байдлаар үнэгүй ашиглаж болохоор байгаа. Монгол Улсын судлаачид, судалгааны байгууллагууд болон их дээд сургуулиуд манай олон улсын судалгааны төвөөр дамжуулан үнэгүй ашиглах бүрэн боломжтой. Энэ талаарх тусгай сургалтын арга хэмжээг бид олон улсын судлаачидтайгаа хамтраад Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулсан ба тус симуляцийг ашиглан хийсэн судалгаагаа 2017 онд танилцуулж байсан.

Мэдээж өнөө үед юм бүхэн өөрийн өртөг үнэлгээтэй, ашиглалтын зардалтай байдаг. Энэ систем эсвэл программ өөрөө маш том программ бас багагүй зардлаар хийгдсэн программ байдаг. Энэхүү программын оюуны өмчийн гэрчилгээний эзэн нь Япон Улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага (Japan External Trade Organization-JETRO)–ын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэн (Institute of Developing Economies) юм.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын зарим судлаачид бас далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрдэмтэд энэхүү моделийг манай Олон улсын судалгааны төвөөр дамжуулан ашиглаж байна.

Мөн бид Япон Улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага (Japan External Trade Organization-JETRO)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ДГХБО-д уг моделийг ашиглан судалгааны ажлаа өөр орнуудад үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Тухайлбал бид хамтраад 2019 оны хоёрдугаар сард Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан ДГХБО-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах Европ, Азийн бүсийн хурлын үеэр тус моделийг ашиглан Монгол болон Лаос Улсад хийсэн судалгаагаа танилцуулж, сонирхсон бусад ДГХБО-д тус моделийг ашиглан судалгаа хийх боломжтой талаар сурталчилсан. Мөн БНХАУ-ын Бүс ба зам санаачилгад Азийн бүх ДГХБО хамрагдах тул цаашид энэ чиглэлээр уг моделийг ашиглан тус санаачилгын нийгэм, эдийн засгийн үр ашгийг тооцоолох судалгаа хийх хэрэгцээ шаардлага маш их байгаа гэж харж байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Донгос 2019-04-16 37.120.14.45

Танай Жeнко хаан наад симуляцыг чинь бяц гишгээд Зүүнбаян цаашаа Дорнод руу төмөр зам тавина гэсэн балмад хорлон сүйтгэх ажиллагаагаа эхэлчихээд байна шүү дээ жаалхүү!!!

Avatar

Зочин 2019-04-16 202.55.191.35

s*** s***, YUN CORIDOR

Avatar

Huuu 2019-04-16 122.201.22.123

Асуулт, хариултаа еерен зохиогоод л , зургаа тавиад аминдаа еертен ПиАр хийжээ дээ, чааваас

Avatar

Зочин 2019-04-16 66.181.178.68

Tiim l bn. Eglee eer zurag, eer garchig bsan. Kkkk

Avatar

Зочин 2019-04-16 49.0.141.14

Хоёр хөрш маань биднийг ямар ч симуляцигүйгээр дарлаж чаддаг шүү

Avatar

шимэгч 2019-04-16 202.70.34.70

zusarch amitan baidag um. oi gutmaar byalduuch

Avatar

Итгэл 2019-04-16 185.138.187.69

Дэд бүтцийн, тухайлбал авто зам, төмөр замын коридор, замналын эдийн засгийн үнэлгээ хийдэг хялбархан, нарийвчлал сайтай программ, аргууд зөндөө бий. HDM-4, Ronet гэх мэт. Эдгээрийг үнэгүй ашиглан хэдэн эгнээтэй, ямар хэмжээтэй, ямар хучилттайг барих, хөгжүүлэхийг гаргаж болдог. Үүнийг хийдэг цөөнгүй инженер, мэргэжилтнүүд манайд бий. Тэдгээрээ ашиглан ажилламаар байна. Энэ симуляцын арга бол хэт хийсвэр, нарийвчлал багатай, өндөр үнэтэй шүүдээ.

Avatar

зочин 2019-04-16 202.21.127.166

баярцогтын 20 мянгын хувьсагчийн дараа бас нэг онол гарч ирлээ дээ, онол яах вэ, улсаа хөгжүүлмээр байна

Avatar

irgen 2019-04-16 66.181.188.33

ядаж симуляц хийх ганц супер сом угсраад наад хоосон толгойгоо цэнэглэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж