БНАСАУ-ын ард иргэд Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын ард иргэд Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна

БНАСАУ-ын ард иргэд Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна

БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сены мэндэлсний 107 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Түүний мэндэлсэн өдрийг БНАСАУ-ын ард иргэд “Нарны өдөр” баяр хэмээн нэрийдэж жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил ч мөн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Баярын хүрээнд БНАСАУ-ын нийслэл Пёньян хот болон бусад хотын дурсгалын цогцолборуудад баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа ба гол арга хэмжээ нь Мансудэд байрлах Ким Ир Сен, Ким Жон Иль нарын хөшөөнд цэцэг өргөхөөс эхлэх юм. Мөн хоёр удирдагчийн бунхан байрлаж буй Кымсусан цогцолборын “Нарны ордон”-д гол арга хэмжээ болох гэнэ.

Тус улсын “мөнхийн удирдагч” гэгддэг Ким Ир Сен нь  өнөөгийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг юм. Тэрээр 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мэндэлж, 1994 онд 82 насандаа таалал төгссөн юм. 1948 онд Хойд Солонгос улсыг байгуулсан цагаас хойш насан эцэслэтлээ тус улсыг удирдаж байв.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж