Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ | News.MN

Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ

Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ

Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ

Монголбанкнаас өнөөдөр /2019.04.15/дампуурлыг нь зарлаад байгаа Капитал банктай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авахаар болсон байна. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй. Нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны  Чингэлтэй дүүрэг дэх төв байр гэх хаяг байх аж.

Мөн Капитал банкинд  ажиллаж байсан 250 хүндийг халах шийдвэрийг өнөөдөр танилцуулжээ.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид “Капитал банкнаас олгосон зээлийн 80 хувь найдваргүй зээлд орсон тухай мэдээлж байгаа. Хэдэн хувь хүрсэн тохиолдолд банкин дээр арга хэмжээ авдаг вэ. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө гээд төрийн 340 тэрбум төгрөг тус банкинд байршиж байсан. Гэтэл дампуурлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуулт тавьсан юм. Төв банкны холбогдох албан тушаалтан “2015 оноос дээр дурдсан төрийн мөнгө байршиж ирсэн байдаг. Монголбанк шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэвч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хяналт тавин ажиллаж байхдаа зээл олголтыг нь хязгаарлаж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ тэдэн хувьд хүрсэн тохиолдолд арга хэмжээ авна гэсэн тодорхой хуулийн заалт байхгүй” гэдэг тайлбар хийлээ.

БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИЙН ЗӨВЛӨЛӨӨС ДАРААХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Капитал банк нь хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчийг томилсон.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.

20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна.

Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагч нь энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байх үндэслэл болохыг анхаарна уу.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт:

  1. Шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл;
  2. Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл;
  3. Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл;
  4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн.

Нэхэмжлэл хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны Төв байранд өөрийн биеэр, орон нутгаас өөрийн биеэр, шуудангаар эсхүл Монголбанкны салбар, хэлтсээр дамжуулан гаргаж болно.

Тодруулга мэдээлэл авах утасны дугаар: 18001912, 70001918

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-15 58.140.202.122

МАН ЯАГААД ИЙМ ХҮМҮҮСЫГ ТАТАЖ АВЧИРДАГ ЮМ БЭ НАМ НЬ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ ОДОО ТА НАР БОЛИЛДОО

Avatar

Hohirogchid uursduu Undarmaatai tootsoo hii 2019-04-15 108.218.234.108

Hohirogchid shuud Undarmaa ba tom zeeldegchtei huviaraa tootsoo hiigeed avsan ni hurdan yum bna daa. Tednii kompaniud deer ni udur shunugui sahij suuj baigaad hezee ugsun tsagt ni yavna geed suult zarlaad suuval ch hohiroloo 100% + huu avch chadah magadlal undur. Harin MB-g huleegeed baival medeej huugeeree ch, undsen munguuruu ch, setgel sanaagaaraa ch hohirood uldene.

Avatar

Zochin 2019-04-15 202.126.89.98

Ene bol tsewer ajliin hariutslaga aldaa. Yarij heleed baidag ajil gej bhgui. Asuudliig shiid gej tsalin alban tushaal ard tumnii uilchlegch hiij baigaa. Zeeldegchdiin ner usiig niited zarlah ni zuitei. Ter humuus ard tumniig ulsiig hohirolgui bolgoh ni zuw. Awsan bol boloo baij taarahgui. Ter humuus hamaaral buhii etgeediin buh hurungiig huraaj hohirolgui bolgoh. Ingrhdee huug tootsoj bodoj awah. Ashiglalaa hohi ni uu.

Avatar

ZOCHIN 2019-04-15 180.150.80.211

HAMGIIN TOM ZEELDEGCHDIIN NER HAYGIIG ZARLAH N ZOVSHUU.DAMPUURAHAD GOL NOLOOLSON.

Avatar

Ажлын хариуцлага алдсан Н.Баяртсайхан огцрох ёстой 2019-04-15 202.9.42.208

Ажлын хариуцлага алдаж 2016 оноос хойш 3 жил болж монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж чанаргүй зээл 80% хүрсээр байхад тодорхой арга хэмжээ аваагүй Н.Баяртсайханд УИХ яагаад албан тушаалын хариуцлага тооцохгүй байгаа юм. Энэ нөхрийг АТГ өгч шалгуулах хэрэгтэй Ундармаа энэ хоёрын дунд манангийн тогтолцооны холбоо байж таарна

Avatar

зочин 2019-04-15 202.9.43.33

МАН ын банк шдэ …. МАН ын баахан юмнууд л хувааж цусалсан биз .

Avatar

Шударга ёс 2019-04-15 139.5.219.48

Капитал банкийг дампууруулсан асуудлаар Ундармаа, Алтжи нарыг шалгаж, Монголбанкны Баяртсайханыг огцруулах нь зүйд нийцнэ

Avatar

Zochin 2019-04-15 202.126.89.7

Bitgii g*** chi! Ter undarmaa amtjingaa l shalguuldiin bgaaz! Irgediig bodson shiidver gargaj, muruuruu ajlaa hiij yavaa huniig zugeer bailgaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж