Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд зургаан агентлаг харьяалагддаг. Тэрбээр ажлаа авснаасаа хойш эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг агентлагуудынхаа ажилтай биечлэн танилцаж байгаа. Өнгөрөгч хоёр долоо хоногт Шадар сайд У.Хүрэлсүх “Оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах нь” хэлэлцүүлэгт оролцож тодорхой бодлого дэвшүүлж, хууль эрхзүйн орчныг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээ ирлэрхийлсэн байна.
Мөн ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, тус газраас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон байна. Түүнчлэн ой хээрийн түймэр гарсан бүс нутат ажиллаж байгаа алба хаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах, түймэрт өртсөн малчдад тусламж үзүүлэх чиглэлээр холбогдох хүмүүст албан даалгавар өгчээ.
Шадар сайдын өнгөрөгч 14 хоногт амжуулсан ажлын талаар “Шадар сайдын цаг” нэвтрүүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.