АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхний улиралд 30 гаруй сая ам.долларын хандивыг 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилдаа цуглуулсан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр ийнхүү цуглуулсан хандивынхаа хэмжээгээрээ бусад өрсөлдөгчдөө хол хаяж буй аж. Түүний араас Ардчилсан намын нэр дэвшигчид болох сенатч Берни Сандерс 18 гаруй сая ам.доллар, сенатч Камала Харрис 12 сая орчим ам.долларын хандив цуглуулснаар удаалж буй юм байна.
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ний өдөр болно. Харин сонгуулийн кампанит ажил 2020 оны хоёрдугаар сард албан ёсоор эхлэх юм.
Ардчилсан намын их хурал 2020 оны долдугаар сарын 13-16-нд Висконсин муж улсын Милуоки хотод болж, Ерөнхийлөгчийн суудлын төлөө Дональд Трамптай өрсөлдөх хүний нэрийг зарлах бол Бүгд Найрамдахчууд 2020 оны наймдугаар сарын 24-нөөс 27-ны хооронд Хойд Каролина муж улсын Шарлотт хотод их хурлаа хийх гэнэ.
Эх сурвалж: BLOOMBERG