Ньюс хөтөч: ЖДҮ-гийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ | News.MN

Ньюс хөтөч: ЖДҮ-гийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: ЖДҮ-гийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ЖДҮ-гийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

07.40

  • Монгол улсын Засгийн газраас Үндэсний урлагийн их театр байгуулах шийдвэр гарсны дагуу БСШУС-ын сайд, БХБ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, бусад бүрэлдэхүүн Хүүхдийн парк, Яармаг зэрэг газарт очиж барилгын газар сонгоно. Холбоо барих утас: 88008781

08.30

  •  “1.5°C – Бидэнд хугацаа байна уу !” арга хэмжээ Новотел зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас:88054040

10.00

  • Хотын Захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж байгаа "Хотын захиргааны шинэ цогцолбор"-ын барилыг ажлын явцтай танилцана. Холбоо барих утас:325044, 88187875
  • “Монголын хүйн радио холбоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байранд болно. Уулзалтад Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлээр ажилладаг багш, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно. Холбоо барих утас 88054340

11.00

  • Хотын Захирагч С.Амарсайхан ХУД-ийн 12, 13-р хороодод үйл ажиллагаа эрхлэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа "Боржин зам" ХХК, "ЭСТО" ХХК, "Очирням" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зарим шийдвэрүүдийг гаргана Холбоо барих утас:325044, 88187875

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд "ЖДҮ-гийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкнаас ЖДҮ сантай 2017 онд байгуулсан гэрээний талаар" Баялаг бүтээгчдийн холбооноос мэдээлэл хийнэ.
  • "Их цэвэрлэгээний 90 минут" Бүх нийтийн их цэвэрлэгээ арга хэмжээний талаар Хангарьд ордны Хэвлэл, мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:88109320

12.00

  • Үндэсний мэдээллийн төвд АН-ын гишүүд намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

13.00

  • Үндэсний мэдээллийн төвд “Зэс эрдэнийн хувь” компаниас хувьцаа авч хохирсон иргэдийн эрх ашгийн хамгаалахаар байгуулагдсан “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос Д.Алтанхуягийн талаар баримттай мэдээлэл хийнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1959.04.16 БНМАУ-ын бурханы шашны төлөөлөл Түвдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй үгсэн хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн түвдийн лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.

2013.04.16 Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж