Помпео Мадурог хилээ нээж, хүмүүнлэгийн тусламж авахыг уриалав | News.MN

Помпео Мадурог хилээ нээж, хүмүүнлэгийн тусламж авахыг уриалав

Помпео Мадурог хилээ нээж, хүмүүнлэгийн тусламж авахыг уриалав

Помпео Мадурог хилээ нээж, хүмүүнлэгийн тусламж авахыг уриалав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн ням гаригт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хилээ нээж, Боливарын Бүгд Найрамдах улсад хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Венесуэлтэй хиллэдэг, Колумбын Кукута хотод холбогдох мэдэгдлийг хийжээ.

Помпео “Ноён Мадуро, энэ гүүрээ (хилийн) нээж, хилээ онгойлгоно уу. Энэ бүхнийг та дуусгаж чадна” хэмээн хэлсэн нь Колумбын Ерөнхийлөгчийн вэбсайтад нийтлэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "Вашингтон болон Богота нь венесуэлчүүдийн ирээдүйг илүү сайн сайхан байлгахыг хүснэ. АНУ-ын хувьд венесуэлчүүдэд туслахын тулд улс төрийн болон эдийн засгийн бүхий л боломжоо ашиглах болно” гэж хэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Венесуэл улс гиперинфляци (жолоодлогогүй), үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт зэргийг дагалдсан нийгэм-эдийн засгийн хямралд өртөөд байгаа билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчнийхэн Мадурогийн Засгийн газрын шийдвэрээр хаагдсан хилээр дамжуулан Колумб ба Бразил улсуудтай хил залгаа, АНУ болон бусад улсуудаас олгодог хүмүүнлэгийн тусламжийг улс орондоо нэвтрүүлэхийг оролдсон билээ.

Венесуэлийн үндэсний гварди болон цагдаагийн албан хаагчид хүмүүнлэгийн тусламжуудыг хилийн боомтуудаар нэвтрүүлээгүйн улмаас үймээн самуун дэгдэж, хэд хэдэн ачааны машин шатаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, үймээн самууны үеэр 4-25 хүн амиа алдсан мэдээлэл бий аж.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hudalaa shou hiij bnaa. 2019-04-15 202.131.225.197

vhsen muu amerikuud tiim energui hvmvvnleg yum bol osgolond nerbegdsen omnod sudan, somali , tob afrikiin uls afganstand hvns hvmvvnlegiin tuslamj vzvvlehgui yasan yum be. hudalaa neft hiig ni hynaj ord gazaruudiig abah gej ingej hudalaa jvjeglej bna.getel venizuli uls hartsangui bayn tansag oron ch dee. tend tegej osgolon baihgui sh dee.. yagaad edgeer ornuud olon say say osgolon yduural guilagchilan bhad toodogui baij bayn neftiin ordtoi ulsiig bolohoor in

Avatar

Зочин 2019-04-15 124.158.113.3

Сайн унш судал

Avatar

Kk 2019-04-15 64.119.18.102

Good job

Avatar

зочин 2019-04-15 202.9.43.33

Хүмүүнлэг , энэрэнгүй улс сайхан юм аа …. ,, Хилээ нээчхэлдээ , Ард түмэнд чинь тусалъяа ,, гээд гуйгаад байдаг ..
Дашрамд хэлхэд Амиркчууд , Оросуудад 4 удаа том тусалсан байдаг юм билээ шд …. Харин Оросууд энэ тухай нь бараг л нууцалдаг ..өөдгүйл байна даа .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж