АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн ням гаригт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хилээ нээж, Боливарын Бүгд Найрамдах улсад хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Венесуэлтэй хиллэдэг, Колумбын Кукута хотод холбогдох мэдэгдлийг хийжээ.
Помпео “Ноён Мадуро, энэ гүүрээ (хилийн) нээж, хилээ онгойлгоно уу. Энэ бүхнийг та дуусгаж чадна” хэмээн хэлсэн нь Колумбын Ерөнхийлөгчийн вэбсайтад нийтлэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "Вашингтон болон Богота нь венесуэлчүүдийн ирээдүйг илүү сайн сайхан байлгахыг хүснэ. АНУ-ын хувьд венесуэлчүүдэд туслахын тулд улс төрийн болон эдийн засгийн бүхий л боломжоо ашиглах болно” гэж хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Венесуэл улс гиперинфляци (жолоодлогогүй), үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт зэргийг дагалдсан нийгэм-эдийн засгийн хямралд өртөөд байгаа билээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчнийхэн Мадурогийн Засгийн газрын шийдвэрээр хаагдсан хилээр дамжуулан Колумб ба Бразил улсуудтай хил залгаа, АНУ болон бусад улсуудаас олгодог хүмүүнлэгийн тусламжийг улс орондоо нэвтрүүлэхийг оролдсон билээ.
Венесуэлийн үндэсний гварди болон цагдаагийн албан хаагчид хүмүүнлэгийн тусламжуудыг хилийн боомтуудаар нэвтрүүлээгүйн улмаас үймээн самуун дэгдэж, хэд хэдэн ачааны машин шатаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, үймээн самууны үеэр 4-25 хүн амиа алдсан мэдээлэл бий аж.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ