Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна | News.MN

Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна

Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна

Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна

Эрх баригчид авлигатай бус Авлигатай тэмцэх газар/АТГ/-тай тэмцдэг боллоо. Удирдлагыг нь өөрчилчихвөл авлига, албан тушаалын хэрэг ар, араасаа илэрнэ гэж ярьж буй нь үнэнтэй үл нийцэх үндэслэл юм. Тэд авлигатай хийх тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл  болгон ашиглахыг л санаархаж байна.

Уг нь эрх баригч хүчин хүнтэй ноцолдох бус цагаан захтнуудын хэргийг илрүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажилласан бол Монгол Улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авлигын индескээр ухрахгүй байв. Харамсалтай нь, тэд хулгай хийсэн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж ярих ч хууль батлахдаа холбогдох заалтыг нь хасдаг, өөрчилдөг нь эргээд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчид ял хүлээлгэх боломжгүй болгож буй юм.

Жишээ татвал, 2018 онд АТГ мөрдөн шалгасан хэргүүдээсээ 224 хэргийг шүүхэд шилжүүлснээс 84 нь эцэслэн шийдвэрлэгджээ.  Эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн дийлэнх нь ял шийтгэлгүй өнгөрсөн байна. УИХ-аас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг батлахдаа авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон өөрчилсөн нь цагаан захтнууд хууль завших боломж олгожээ.

Өөрөөр хэлбэл, дээрх заалтаас болж сургууль, цэцэрлэг барих мөнгө шамшигдаж, албан тушаалтнууд халаасаа түнтийлгэсэн хэвээр, хохирол нөхөн төлөгдөхгүй өнгөрч байна.

Уг нь авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх хүсэл зориг байсан бол ядаж л энэ хугацаанд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа болохгүй байна, хугацаагүй болгоод өгөөч гэж санал хэлж байхад нь хүлээж, аваад хууль санаачлах боломж байсан. Хуруу гараа ч хөдөлгөөгүй нь авлига, хээл хахуультай хийх хүсэл сонирхолгүй л харуулж буй хэрэг шүү дээ.

УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд багтсан “Сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй” гэдэг заалтыг “Сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч төрийн албанд томилж болно” гээд өөрчилсөн байх жишээний.  Ийм хууль үйлчилж байхад барилгын компанитай хүн Барилгын сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй болж буй юм.

Биенээ хуулийн хариуцлагаас мултлах үйлдэл нь ч  ил цагаандаа гарсан гэж хэлж болно.

ЖДҮХС-тай  нэр холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлага байна гээд Улсын ерөнхий прокурор нь хүсэлт тавихаар УИХ нь хамгаалаад үлдсэн.  Энэ тохиолдолд АТГ-ын мөрдөн байцаагчид УИХ-ын гишүүний албан бичгийг нь ч шалгах эрхгүй болж буй. Хамаарал бүхий компанийнх нь данс руу ЖДҮХС-гаас зээл шилжсэн байхад үзэх эрх алга. Банкных нь харилцах дансных нь мэдээллийг авах, шалгах ч боломж алга. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүний гэмт үйлдлийг илрүүлнэ гэдэг боломжгүй үйлдэл болж байгаа. Харин УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх нь дууссан хойно шалгая гэхэд дээр дурдсанчлан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Ийм л хуулийн хамгаалалт, хана хэрэм босгосон атлаа “Авлига, хээл хахуул, албан тушаалтнуудын үйлдсэн хэргийг илрүүлэхгүй байна” гэдэг жүжиг тавих хэрэг байсан юм уу, хууль тогтоогчид оо.

Тэр бүү хэл хэргийг нь шалгаж буйн төлөө “Ална тална” гэж заналхийлж байгаа сураг дуулдана лээ. Ийм л эрээ цээргүй болцгоож… Тийм байтлаа АТГ ажлаа хийхгүй байна, албан тушаалтнууд ял завшиж байна гэж шүүмжилнэ.

Хууль эрх зүйн орчныг нь ийн боомилсноос гадна орон тоогоор нь хяхаж хавчиж байна.

АТГ нь 28 мөрдөн байцаагчтай. Харин албан тушаалтнуудтай холбоотой 300 гаруй хэрэг шалгагдаж байна. Жилд нэг байцаагчид дээд тал нь 25 хэрэг дээр ажиллах шаардлага үүсдэг аж. Нэг хэрэг дээр нэг хүнийг шалгахгүй, холбоотой хэчнээн хүн гарч ирнэ тэр бүгдийг шалгаж, хамааралтай эсэхийг нягтална. Нэг жил ажиллаад шийдэгдчих хэрэг бага, хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулж, баримт нотолгоог нь хангалттай бүрдүүлээд шүүхэд шилжүүлэхэд өнөөх хэрэг хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэдгээр хэрэгсэхгүй болдог.

Ийм л эрх зүйн орчинд, авлига, хээл хахуультай тэмцэж байна.

Гэтэл өмнөд хөршийн Авлигатай тэмцэх байгууллагын нэг мөрдөн байцаагч жилд 5 хэрэг дээр л ажилладаг аж. Газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа биз. Харин манай хууль тогтоогчид 28 хан мөрдөн байцаагчтайгаар ажиллаж байгааг нь мэдэх атлаа орон тоог нь нэмэх тухай ам ангайдаггүй. Хэрэв нэмчихвэл өөрсдөө шоронд суучихна гэж эмээдэг үү, АТГ байгуулагдсанаас хойш 10 гаруй жил өнгөрч байхад үе, үеийн УИХ-аас хэн нь ч орон тоог нь нэмэх асуудлыг хөндөж, хуулийн төсөл санаачлаагүй байгаа юм.

Хууль тогтоогчид оо, хэдий болтол авлига, хээл хахуультай тэмцэнэ гэж худлаа сүржигнэх вэ. Хүн сольсноор асуудлаа шийдэхгүй, хууль эрх зүйн орчноо сайжруулж, ажиллах орон тоо боломжоор хангаж байж, албан тушаалтнуудтай холбогдох хэрэг илрэх юм байна гэдгийг бодож,  анхааралдаа аваач. Хэрэв өнөөдөр л энэхүү өөрчлөлтийг хийхгүй бол авлига хээл хахуулийн гэмт хэрэг жил ирэх тусам хүрээ нь тэлж, улам томорч байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-15 192.82.65.197

Нэг хэсэг луйварчингууд нь өөрсдийн нохдоо тавихын тулд нөгөө хэсэг луйварчдынхаа нохдыг хөөж байгаа юм байх даа... Заваан дээрээ заваарч дуусахгүй амьсгаа нар юм аа

Avatar

tt 2019-04-15 64.119.20.58

avilgachidtai sain temtsekhiin tuld avilgachdiig hamgaaldag ATG -tei temtsekh ni ene terguunii zorilt

Avatar

Зочин 2019-04-15 182.160.1.98

Г.Хорол сайн бичжээ. Одоогийн эрх баригчид бол нуль луйварчид. Батзандан Лу.Болд нар өөрсдөө хулгай хийичхээд хулгайчийг барь гэж чарладаг.

Avatar

Зочин 2019-04-15 66.181.176.77

БААБАРЫН ЭНЭ САЙТ ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛЖЭЭ

Avatar

Hergui 2019-04-15 209.52.88.237

Xarin tiim baina. Barag buh helsen yum n Elbegdorziin sanaanuud baina

Avatar

тэнэг сэтгүүлч 2019-04-15 64.119.20.155

Тарвагадоржийн бөгсний алчуур энэ сэтгүүлч энэ сайтаасаа хэдэн халтар юм авдаг юм бол доо

Avatar

Зочин 2019-04-15 202.72.245.207

МАНАН МАФИ 60 ТЭРБУМЫН ХЭРГҮҮДЭЭС ЭРЛЭГИЫН ЭЛЧИЙГ ХАРСАН ЮМ ШИГ Л ЗУГТААГААД ОГТ ХӨНДӨХГҮЙ БАЙНА. ЭДГЭЭР ГОЛ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ШАЛГАХГҮЙГЭЭР БУСАД НЬ ЖАРААХАЫ Ч БИШ БҮР ТҮРС БАЙНА АА

Avatar

Зочин 2019-04-15 150.129.141.150

ТЭНЭГ БИЧЭЭЧ! АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ АТГ 2050 БОЛЧООД БАЙХАД ӨӨР ЯАХ БОЛЖ БАЙНАА?

Avatar

zochin 2019-04-15 182.160.37.168

Сонгогдсон дарга болгон АТГ-ыг бужигнуулаад байхаар хэн ажлаа үр дүнд хүргэх билээ.

Avatar

Bayraa 2019-04-15 150.129.140.191

Дотор нь байгаа хүмүүс нь авилгалтай тэмцэж чадахгүй арчаагүй царайлж хацайлж байгаа болохоор эхлээд АТГ ын удирдлага ажилтныг солж байж авилгалтай тэмцэнэ шүү дэ битгий дандаа юум бүхэийг харлуулж хөлсний бичээч хийж бай news .mn

Avatar

bugsnii NEWS>MN 2019-04-15 61.81.35.40

tanai site avah yumgui site

Avatar

Хаян 2019-04-15 150.129.142.161

АТГ нь авилгатай тэмцэхгүй, хаацайлж хамгаалдаг газар болчихсон учраас эрх баригчид энэ байгууллагад анхаарал хандуулахаас өөр арга байхгүй. Шалихгүй сөрсөн базаа хийх гээд ядаж байх шив, муусайн авилгачид, хулгайч нар.

Avatar

зочин 2019-04-15 66.181.186.59

Г.Хорол гэдэг сэгтүүлэгчээ хорлохоо боль. Бүүбур, Элбэгээгийн чинь хамтаар оймстой нь ачна шүү.

Avatar

иргэн 2019-04-15 202.9.43.254

Элбэгдоржийн хулгайч нарыг зайлуулахгүй тэгээд монгол улсыг байхгүй болгох юм уу.Мафиийн бшлэглэл чинь АТГ атгачихаад байна.Ард иргэд хууртхаа брльсон шүү.

Avatar

Зочин 2019-04-15 103.212.119.104

ОДООГИЙН АТГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ТУЛ ЛУЙВАРЧИД ДАРГЫГ НЬ СОЛИХООР ЯАРЧ БАЙНА. ГЭХДЭЭ ИХ ХЭРГҮҮДИЙГ БАРАХГҮЙ, ХҮЧ ОРОН ТОО НЬ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭНХЖАРГАЛ ОРЛОГЧТОЙГОО ХАМТ ХАЛАГДСАНЫХАА ДАРАА ШАЛГАЖ БАЙГАА НОЦТОЙ ХЭРГҮҮДИЙГ БОЛОН ДЭЭРЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ХЭРГҮҮДИЙГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-04-15 103.212.119.104

ТӨРИЙН ОЛИГАРХИ УДИРДЛАГА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХГҮЙ, АТГ-ТАЙ Л ТЭМЦЭЖ БАЙГАА. АТГ-ЫН ОРОН ТООГ ӨМНӨД ХӨРШИЙНХ ШИГ БОЛГОХГҮЙ ТЭД. ГЭХДЭЭ ЯДАЖ ГУРАВ ДАХИН НЭМЭХЭЭС АРГАГҮЙ. 25-ХАН МӨРДӨГЧ ЭНЭ ОЛОН ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ БАРАХГҮЙ, АРАЙ ГЭЖ ШӨНӨ ӨДӨРГҮЙ АЖИЛЛАЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ

Avatar

Энхжаргал 2019-04-15 202.21.108.196

тиймээ эхлээд АТГ УДИРДЛАГАУУДТАЙ ТЭМЦЭЖ БАЙЖ АВИЛАГАТАЙ ТЭМЦЭНЭ

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

сахалт эзний мөнгө угаасан хэрэг яав? Юу болов? АТГ хамгаалаалд байгаа юм биш үү? Ажлаа хийхгүй байж хаа хамаагүй С.Зоригийн хэрэг рүү хутгалдан орж жирийн ядарсан ардын хүүхдүүдийг олон сар жилээр эрүүдэн тамлаж, яргалсан л байна билээ.

Avatar

зочин 2019-04-15 66.181.161.16

жидүүчдээ хав дарчихсан . дээр нь сая баяр ын данс руу 40 сая доллар шилжүүлчихсэн бас капитал ын 340 тэрбум алга болчихсон мөн одоо 800 тэрбумаар шороо овоолно гэнэ яанаа юу болоод байна нөхдөө

Avatar

Зочин 2019-04-15 202.9.42.67

ДОРВИТОЙ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ БАЙХГҮЙ ЖИЖИГ ХҮМҮҮСИЙГ АНГУУЧИЛДАГ С.БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШАЛГАЖ ЧАДДАГГҮЙ ИЙМ АТГ-ЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. ТӨСӨВ НЬ 1 ЖИЛД ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛДОГ. ХИЙ ЦАЛИНЖУУЛЖ БАЙХААР ЭНЭ ИХ МӨНГИЙГ БҮТЭЭН БАГУУЛАЛТАНД ЗАРЦУУЛЪЯ

Avatar

Зочин 2019-04-15 202.126.89.200

Uusgeed uusgeed shuuh ni sullaad yawuulaad bhad yah uu erguu malaa

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

АТГ чинь авилгачдыг хамгаалдаг газар болчихоод байгаа юм. Дарга нь хүртэл нэг баагийг 461-ээс өрөөндөө авч ирж дайлж цайлаад л. Бүгдээрээ л бичлэгийг нь үзсэн биз дээ?

Avatar

Зочин 2019-04-15 182.160.38.250

За яахав ээ,яахав.

Avatar

Зочин 2019-04-15 66.181.176.45

ATG ni avilgatai temtsej chadahgui bol tegeed ATG-tei temtsehees uur yah ve dee...

Avatar

И.Норовжав 2019-04-15 202.126.89.37

Авилгал нь нэр үг , Авилгалчид гэвэл үйлийг үйлдэгчид шүүдээ . Тэхлээр Авилгалчидтай биш нэр үгтэй тэмцэх хууль баталчихаад олон жил болж байгаагаас Авилгалчидийг илэрүүлсэн гэх үр дүн хомсхон байгаа шүүдээ. Хууль нарийн шүүдээ. Авилгалчидтай тэмцвэл хууль зөрчсэн болно шүүдээ. мөн үүнтэй адилхан нэгэн зүйл бол Офшоортой тэмцэх хууль гэж байдаг . Офшоорчидтой тэмцэвэл бас л хууль зөрчих болно шүүдээ.

Avatar

Зочин 2019-04-15 87.118.116.90

Муусайн авилгачид чаддаг юм бол тэнгэрийн амьтад царайлж, хонгил монгил гэж солиороод байлгүй дуугүй тэр хонгилоороо орж ариун цэврээ шүүлгээд, цэвэр бохироо ялгуулаад гараад ирээч. Чадахгүй бол чацга царайлаад эзэн биегүй хонгил монгилоо яриад маанагтаад сууцгааж бай. Яг үнэндээ хонгил ярьсан малнууд хамгийн но-той авилгачид шүү. АТГ-ыг хамгийн их муулсан гарууд хамгийн но-той хулгайчид шүү.

Avatar

Зочин 2019-04-15 202.131.245.243

Эрх баригчид АТГ-тай бус авилгын эх үүсвэр болсон МАНАН мафитай тэмцэж байна, Цай болон Ми овогт хоёрын байгуулсан хонголыг нураахаар тэмцэж байгаа юм.

Avatar

Zochin 2019-04-15 24.46.102.95

ATGiin ajiliig ni hiilge

Avatar

Зочин 2019-04-15 103.26.195.19

АТГ АВИЛАГТАЙ ТЭМЦЭХ БИШ АВИЛГА АВДАГ ГАЗАР .

Avatar

Зочин 2019-04-15 202.179.25.150

Зөв эхлээд ажлаа үүрэгт ажлаа олигтой хийддэггүй АТГ-ын Дарга Албан хаагчидтай ярьж Арга хэмжээ авч ажлын сайжруулсны дараа л Авилгачидтай тэмцэх талаар ярхигүй бол шууд Авилгачидтай хичнээн ярьж Шүүмжлээд ч Үр дүн гарахгүй байна шүү дээ

Avatar

Зочин 2019-04-15 202.126.89.200

Bitgii huts chi temtseech tegeed

Avatar

зочин 2019-04-15 192.82.65.120

АТГ-ыг хянадаг нэг том газар байгуулах уу, дараа нь тэр газраа хянадаг шалгадаг газар байгуулья. Тэгээд гоё тоглоё...

Avatar

Зочин 2019-04-15 64.119.16.164

АТГ боломжийн ажиллаж байгаа. МАН, АН, МАХН гэж ялгахгүй шалгахыг нь шалгаад прокурорт шилжүүлж байна.Улс төр, бизнесийн бүлэглэлүүд нэг нь нөгөөгөө намнахын тулд АТГ-ыг ашиглах гэдэг нь шинэ юм биш, эртний эд шүү дээ.

Avatar

зочин 2019-04-15 202.21.127.166

АТГ ажлаа хийхгүй байхад яах вэ

Avatar

mgl 2019-04-15 202.9.42.20

ATG-iin darga nariig solij baij ajil ni yavah bolchihood baina shuu dee.

Avatar

Зочин 2019-04-15 202.126.89.200

Haha harii

Avatar

Зочин 2019-04-15 124.158.109.140

Мөхөс бидний бодохоор бол эрх баригчид АТГ-тай тэмцэж байгаа юм биш, авилгыг хаацайлаад байгаа дарга нартай нь тэмцэж байгаа юм. Авилгач нарын захиалгын нийтлэл байна доо... Тэгээд ард олныг мунхруулах санаатай ажээ. Олон түмэн юмны цаад наадыг ойлгоно шүү дээ. Одоо бол бүр нүд нь нээгдэсэн.

Avatar

HUZUUGUI SITE 2019-04-15 64.119.19.213

ARGAGUI L HUZUUGUI HUNII SITE MUN YAMAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA

Avatar

ZOCHIN 2019-04-15 180.150.80.211

DARGA NARIIG N BUGDIIG SOLIH HEREGTEI.AVILGACHIDAD HOOL BARIJ GUIDEG DOLDOI TORD HEREGGUI.

Avatar

Зочин 2019-04-15 217.115.10.132

Ямар ч халаа сэлгээ шаардлагагүй. Солио хийсэнээр Монголын авилгалын асуудалд өөрчлөлт орохгүй. Авилгалтай тэмцэх гэж байгаа бол улс төрийн намууд гишүүд өндөр албан тушаалтнуудадаа өндөр шаардлага тавьж сур. Ерөнхийлөгч нэр цэвэр өндөр ёс суртахуунтай байх ёстой. УИХ-ын дарга, Ерөнхий сайд өндөр ёс суртахуунтай байх хэрэгтэй. Монголын АТГ сайн ажиллаж байгаа. АТГ-ын ажилд улс төр оруулж болохгүй.

Avatar

зочин 2019-04-15 202.126.88.33

Зөв шүү. АТГ-ын мөрдөн байцаагч нарын орон тоог нэмэх хэрэгтэй. Дарга нартай нь ноцолдох биш эрх хэмжээ мэдлийг нь нэмэх нь зөв. АТГ-аас цагаан захтнууд чацга алдатлаа айдаг байх ёстой. АТГ-ыг Прокурорын дэргэдэх товчоо хатуу хянадаг байвал болоод л явчихна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж