Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 13-14-ны хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч 12 хүн гэмтэж бэртсэн байна.
ТУХАЙЛБАЛ:
- Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Баруун бэлх гэх газар өчигдөр 16.00 цагийн орчимд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 58 настай Э-гийн амь нас хохирчээ.
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 21-р хорооллын уулзварт Тоёота марк-2 маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, Приус маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ажээ.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ