Флоридагийн эрх баригчдын мэдээлснээр, дэлхийн хамгийн том, нисдэггүй Cassowary шувуу 75 настай эзэн рүүгээ дайрч, улмаар амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Алачуа мужийн Галын аюулаас хамгаалах албанаас мэдээлснээр, сайхь шувуу тэтгэврийн хөгшнийг Гейнсвиллийн ойролцоох эдлэнд нь урт хурц хумсаараа гэмтээн, аминд нь хүрсэн байна.
Марвин Хажос шувуудаа Австрали, Шинэ Гвинейгээс авчирч тэжээжээ. Эдгээр шувууд нь дэлхийн "хамгийн аюултай" шувуудын тоонд багтдаг байна. Мужийн орлогч Жефф Тейлор хэлэхдээ, "Золгүй тохиолдол. Миний ойлгож байгаагаар, Хажос шувуутай хэтэрхий ойр байсан бөгөөд түүнийг газар унахад шувуу дайрсан байна" гэжээ.
Дээрх шувууд нь 6 фут өндөр, 60 хүртэл кг жинтэй, өд нь хар, толгой болон хүзүү нь тод цэнхэр өнгөтэй аж.
Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн вэбсайтад мэдээлснээр, дэлхийн хамгийн аюултай энэхүү шувуу нь хоёр хөлдөө гурав гурван хурц хумстай, нэг цохилтоороо ноцтой гэмтэл учруулж, дурын амьтнаа хормын дотор хумсаараа "хэрчиж" хаях чадвартай болохыг мэдээлжээ. Энэ шувууг хоол хүнсэнд хэрэглэдэггүй бөгөөд хүмүүс зөвхөн сонирхлын дагуу тэжээдэг байна.
Эх сурвалж: Evening Standard
Холбоотой мэдээ