УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл яг одоо хийж байна. Бүлгийн асуудлаар гурван асуудал хэлэлцжээ. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг бүлгийн гишүүдийн олонх дэмжжээ.
Максимын Чинбат нь:
- 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
- 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
- 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
- 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
- 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
- 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
- 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
- 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
- 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
- 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.
Содонгийн Алиманцэцэг нь:
- 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
- 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
- 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
- 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
- 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
- 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
- 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
- 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
- 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
- 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
- 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
- 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ тэрбээр “Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төсөл нь хэт өргөн хүрээг хамарсан байсан. Мал аж ахуй, газар тариалан, уул уурхай ахуйн болон үйлдвэрлэлийн салбарууд ус бохирдуулсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг нь нэмэгдүүлж оруулсан ирсэн. Энэ хуулийн концевцийг ажлын хэсгээс өөрчилсөн.Хөдөө аж ахуйн салбар буюу мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны нөхөн төлбөрийн авахгүй байя гэдэг саналыг бүлгийн гишүүд дэмжсэн. Ингэснээр уул уурхай ахуйн болон үйлдвэрлэлийн салбарууд ус бохирдуулсан тохиолдолд нөхөн төлбөрийн нэмэгдүүлж авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ долоо хоногийн чуулган дээр хэлэлцээд явахаар шийдсэн.
Мөн УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгээс тус хуульд өөрчлөлт оруулах саналаа бэлтгэсэн. Уг саналыг УИХ-д өргөн барихын өмнө гишүүдийн саналыг тусгахаар боллоо. УИХ-ын дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг манай бүлэг зарчмын хувьд дэмжсэн” гэлээ.
Холбоотой мэдээ